Хэн “эхнэрийг нь битгий алаарай…” гэсэн зааварчилгаа өгөв?

1490154696_ogii1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг гэртээ ирээд бусдын гарт амь насаа алдсан. Энэ хэрэгт Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг буруутгаж, Монгол Улсын хоёр ч шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 25 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нар С.Зоригийг хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлж, гэмт үйлдлээ ч дүрслэн тайлбарласан талаар өчигдөр Прокурор мэдээлэл дээ дурджээ.

Амгаланбаатар мөрдөн байцаалтын үеэр “… Содномдаржаа утсаар яриад эхнэрийг нь битгий алаарай” гэж хэлсэн гэв. Хэн яагаад С.Зоригийг хөнөөлгөх захиалга өгөв. Мөн яагаад эхнэрийг нь амь үлдээхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг олон нийтэд дэлгэх зөвшөөрөл олгосноор өнөөдөр Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарыг онц хэрцгий гэмт хэрэг үйлдэж, өнгөрөгч 18 жилийн хугацаанд нуугдаж байсан нь тогтоогдлоо. Ам зураг болоод тухайн үеийн гэрэл зургууд ч хоорондоо тохирч байгааг бид бичлэгээс үзлээ.

Тэгвэл одоо юу хүлээнэ вэ. Яагаад хэн захиалга өгснийг олж илрүүлэхгүй байна вэ?

Гэмт хэрэг үйлдсэн гурван хүн нэгэнтээ ял эдлэх нь тодорхой болчихсон байхад захиалагчаа хэлээгүй, захиалагчийнхаа талаар мэдээлэл өгөөгүй байна гэж байхгүй болов уу. “Эхнэрийг нь битгий алаарай гэж хэлсээн” гээд Содномдаржаагийн тухай Амгаланбаатар ярьсан. Тэгэхээр Содномдаржаа хэнтэй утсаар ярьсныг мэдэхэд төвөг учрахгүй л баймаар.

Мөн Э.Бат-Үүлийг яагаад дахин шалгах болсон. “Яллагдагчаар татсан” гэх прокурорын мэдэгдэл хаана очоод гацав… гээд олон таалагдаагүй асуултад тайлбар хэрэгтэй байна.

Ерөнхийлөгчийн хувь өөрийн нэр хүндийг өсгөхөөр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас амтлуулах төдийд л мэдээллийг олон нийтэд цацлаа. Үнэндээ бүтэн жил хоригдчихсон, хоёр ч шатны шүүхээс ял сонссон хүмүүсийг энэ хэрэгт холбогдолтой гэдгийг хэн хүнгүй мэдэж л байсан. Харин 16-хан настай хүүгээр хүн алуулах захиалгыг хэн өгсөн бэ гэдгийг л олон нийт мэдэхийг хүссэн. Харин Ерөнхийлөгч ярьдаг шигээ шударга байж чадсангүй. Шударга хүн бол алуурчинг захиалагчтай нь зарлаад энэ хэргийг нэг мөсөн хаах шийдвэр л өгөх ёстой байлаа.

Гэвч… тэр өөрийн эрх мэдлийн хүрээнд шударга байж чадсангүй. Харин ч хэн нэгнийг хамгаалаад үлдчихлээ гэж харагдаж байна. С.Зоригийн эхнэрийг битгий алаарай гэж хэн зааварчилгаа өгөв?

Үндэстэн агентлаг


URL:

Нэр: Зочин Огноо: 23 March 2017

Бат-үүл нуудгайгаа авч үлдэж дээ.

Сэтгэгдэл бичих