Элчин сайд С.Баяр нутаг нэгт иргэдтэйгээ уулзана
Өнөөдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гаригийн 19.00 цагт Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр ЭСЯ-нд нутаг нэгт монгол иргэдтэйгээ уулзахаар болсон байна.
Тэрээр Британи дахь монгол иргэдтэй уулзаж ахуй амьдрал, ажил, сургуульд холбогдох асуудлаар санал солилцож, ярилцах ажээ. Мөн тэрчлэн сүүлийн өдрүүдэд ЭСЯ-ны гадна хэсэг иргэдийн санаачилгаар зохион байгуулж буй тайван цуглаанд холбоотой асуудлаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө гэдгээ мэдэгдээд байгаа аж.
URL: