Хятад, Хонконг Бразилаас мах импортлохоо зогсоов
Өчигдөр Хятад улс Бразилаас мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаа албан ёсоор зогсоов. Үүнтэй зэрэгцээд тус шийдвэрт Хонконг нэгдэж буйгаа зарлажээ. БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын байгууллагын мэдэгдсэнээр Бразил улс нэг жил гаруй хугацаанд Хятадад эрүүл мэндэд хортой, чанарын шаардлага хангахгүй мах нийлүүлж байжээ.
Бразилын нэлээд олон компани Хятад руу зөөвөрлөж байсан мах, махан бүтээгдэхүүний чанар, стандартыг хангаагүйн дээр удаж өмхийрсөн мах нийлүүлж байсан гэнэ.
Энэ явдалтай холбогдуулж Европын Холбоо ч Бразил гэх мэт хэд, хэдэн орноос махны импортоо түр хугацаанд зогсоож байгаагаа зарласан байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятадын цагдаа нар Бразилаас орж ирдэг мах, махан бүтээгдэхүүнд гэнэтийн шалгалт хийхэд хадгалалтын хугацаа хэтэрч, өмхийрч муудсан мах олон тоогоор орж ирсэн байжээ.
Т.Бат
URL: