Эцэг, эхийн буруугаас болж ой 7 сартай хүү амиа алджээ

2b9cdee5e51145dagreatЭцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд халуун хоол, цайнд түлэгдэж амиа алдах хэрэг гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд халуун цайнд түлэгдсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байгаад түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай мэдээлэл байгаа юм.
Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад “ГССҮТөвийн Түлэнхийн тасагт эмчлэгдэж байсан хүүхэд нас барлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгахад, БЗД-ийн 11 хороонд суух 1 нас 7 сартай Э хүү 03-р сарын 16-нд гэртээ халуун тогоотой буцалсан усанд нуруугаараа унаж түлэгдэн, тус төвд эмчлэгдэж байгаад нас баржээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих