Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны хэрэг 18 жилийн дараа илэрч шүүх хуралдаан олон хоног үргэлжилсэн. Төрийн нууцтай холбоотой олон асуудал хөндөгдөж байгаа учир Ерөнхий прокурорын газраас хаалттай хуралдуулсан юм. Харин Ерөнхийлөгч ТЕГ-ын дарга Б.Хурцад “Төрийн нууцйн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарын хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрөв” гэсэн байна.
Үүний дагуу өчигдөр шүүх хурлын үеэр гэмт этгээдүүдийг гэрч таньж байгаа, хэргийн газар очиж болсон явдлыг ярьж байгаа гээд зарим зүйлийг ил болголоо. Ингэснээр хааллтай хаалганы цаана шүүх хурал хэрхэн өрнөсөн, тухайн үед 18 настай байсан залуус ямар хэрэг үйлдсэн болох нь ил болоод байна.
Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн хэлж буйгаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нар нь 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шалгагдаж эхэлсэн байна. Харин энэ үеэр уг хэргийн гэрч Д.Булган яагаад шүүх хуралд оролцоогүй талаар хариулт өгсөн юм. Д.Булган хэргийн байдлыг биеэрээ харсан хүний хувьд гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд “гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл Д.Булганы хувьд шүүхийн шатанд хэлэлцүүлж гэм буруугаа хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. тэгэхээр хуулийн дагуу гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм” гэж тайлбарлалаа.
Ийнхүү С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн учиг тайлагдаж, гэрч Д.Булганы шүүх хуралд оролцоогүй шалтгаан ил боллоо.
times.mn
URL: