“УМ МА НИ БАД МЭ ХУМ” маанийн ид шид

17362374_1432095863499457_6496798856061823753_nМААНЬ “УМ МА НИ БАД МЭ ХУМ” Мань унших нь зургаан зүйл хамаг амьтны тусыг хичээгээд зогсохгүй буяныг цаглашгүй их арвижуулагч хүчтэй билээ .

“УМ” нь өвчний болон тэнгэрийн дон гариг саагийн хорлол, жилийн биеийн түйтгэр мунхагийг зайлуулах,насны шидийг олно.
“МА” нь мамын дон хорлол, халуун өвчний дон, уур хилэн, хэлний түйтгэр сарын түйтгэр зэргийг арилгана.
“НИ” нь хий өвчин, хэрцгий хааны үйл , сэтгэлийн түйтгэр, лусын хорлол, түйтгэрийг дарна.
“БАД”нь савдагийн дон, бадган өвчний дон, тангарагын доройтол, савдагийн, гаригийн түйтгэр зэргээс хамгаална.
“МЭ” нь шулмас, эрлэгийн элчийн хорлол, хүйтэн өвчин, атаа хорсол зэргийг дарна.
“ХУМ” нь ягчис гаригийн хорлол, мэдэхүйн түйтгэр, цаг бусын үхэл, зовлонгоос гэтлэнэ. Дүнчүүр маань унших нь цаглашгүй их буянд тооцогддог байна.


URL:

Сэтгэгдэл бичих