Линдсей шоронд хоригдох ял сонсчээ

Алдарт жүжигчин, дуучин Линдсей Лохан шүүхэд дуудагдан 30 хоног шоронд хоригдох ял сонссон байна.

Шоронд байх хугацаандаа олон нийтийн гадаах орчинг цэвэрлэх ажилд албадан оролцуулах тушаал гарчээ. Түүнийг энэ сарын 9-нд шоронд хүргэх аж. Мөн шүүгчийн зарлигын дагуу Линдсей Лоханыг хугацаанаас нь өмнө суллах болон гэрийн хориогоор чөлөөлөхийг хатуу хориглосон байна.

Лос Анжелес хотын ерөнхий шүүгч Степхание Саутхер хэлэхдээ ”Түүнд 300 өдөр шоронд байх ял оногдуулах байсан. Энэ 30 хоногт олон нийтийн ажилд хэр идэвхтэй оролцохоос шалтгаалж түүнд үлдсэн 270 хоногийг нэмэх эсэхээ шийднэ” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих