”Буян” Жагаа, Э.Эрдэнэ нар даргын суудалд горилов

7535d6629527621dgreatАрдчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах ажиллагаа МҮЭСТО-д болсон. Эдгээр 565 хүний 511 нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнд, 54 нь дүүрэг, аймгийн АН-ын даргад нэр дэвшиж буй юм.
Элбэгдоржийн Эрдэнэ, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар дүүргийн АН-ын нэр дэвшихээр болж, үнэмлэхээ гардан авсан нь олны анхаарлын төвд байна. Түүнчлэн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнд их аварга Д.Дагвадорж, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Эрүүл Мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нарын хүмүүс нэр дэвшиж, үнэмлэхээ гардан авчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих