“Өр өвтгөх” явуургүй PR-ийн эзэн Э.Чулуунчимэгийн үнэн дүр төрх илчлэгдсээр …
Гэр бүлийн хос хоёр дуучин “Илбэе” цомгийнхоо нээлтийг Нарантуул зах дээр зохион байгуулж, өвөрмөц байдлаар, богино хугацаанд олны танил болсон. “Охин үр минь”, “Хос орчлон”, “Насны хайр” зэрэг олон сайхан дууг хамт амилуулсан хоёрын амьдрал дуусгавар болсон тухай олон нийтийн сүлжээгээр шуугиан тариад амжсан.
Дуучин Э.Чулуунчимэг таван жил ханилсан ханиа илт муучлан, охиныхоо эцгийн талаар олон нийтэд сөрөг ойлголтыг хангалттай өгсөн нь 20.000 мянга гаруй лайк, 5.800 орчин шейр, 2.200 гаруй сэтгэгдлээс харж болно. Тэрбээр нөхрийнхөө талаар хартай, харгис авиртай, эрээ цээргүй гэх мэтээр элдвээр доромжлоод өнгөрсөн. Гэвч үнэндээ энэ нь түүний ирэх 5 дугаар сарын 2-ны өдөр буюу төрсөн өдрийнхөө ойд зориулан тоглох тоглолтынхоо өмнө хийж буй “Өр өвтгөх” буюу өрөвдүүлэх, явуургүй ПР аж. Үүнийгээ ч нотлох шиг тэрбээр дөнгөж саяхан өөрийн цахим хуудаснаа “Энэ жил төрсөн өдрийн баяр”-аа нижгэр тэмдэглэхээр шийдээд ажилдаа орсон. Сүүлийн таван жил огт тэмдэглээгүй юм байна. 2017-05-02 нд хамтдаа” гэжээ.
Ганц бие ээжийн зовлонгоор дөрөөлөөд 200 мянган дагагчтай болсон рок попын төлөөлөл ч байдаг.
“Муу эм ханиа муучилна” гэдэг шиг мөнгөний төлөө, ард түмний ивээлийг хүртэх гэсэн ядмаг арга нь дуучин бүсгүйн чухам хэн гэдгийг батлах мэт. Түүнчлэн нөхрөөсөө салсан даруйдаа “Зүгээр л инээмсэглэ” дуугаа олон нийтэд хүргэж хит болгохын тулд бяцхан хүүхдийг ч ашиглаад авахаа тэр мартаагүй. Магтан матна гэгчээр өрөвдүүлэн сэнхрүүлэх башир аргаар нөхрөө “муухай харагдуулж” өөрөө цэцэг цэврүү шиг гэмгүй ганц бие ээжийн дүрд тоглож буй Э.Чулуунчимэгийн үнэн төрх цаг хугацаа өнгөрөх тусам ил гарсаар байна.
Угтаа бол үр минь үлдэх хорвоод үнэн бас зөв амьдрах сан гэдэггүйсэн бил үү…
PAPARATSI.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bold vneheeriin aimaar ehneree zodsoon, manai bairniih shvv dee.