Шуурхай : “Корпорайт” зочид буудлын гаднах фасат нурж, олон хүнийг сандаргалаа

8229

Монгол хүн амьд явах баталгаагүй болжээ. Тодруулбал, дөнгөж сая Баянгол дүүрэг  Баянгол зочид буудлын ард баригдаж буй Корпорайт зочид буудлын гаднах фасат нурж тэр хавиар явж байсан олон хүнийг сандаргажээ.

Тухайн газарт явж байсан хүмүүсийн ярьж байгаагаар гэнэтхэн их дуу чимээ гарч барилгаас их хэмжээний фасат нурсан гэдгийг  хэлж байна.

Харин азаар дор нь хүн байгаагүй аж. Баригдаж дуусаагүй уг барилга энэ хаврын бороо шорооноос өмнө ийнхүү чанараа таниулж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд энэ мэт чанаргүй барилгаас болж эрдэнэт хүний амь эрсдэж байсныг санаж буй биз ээ.  Гаднаа ганган тансаг баригдаж байгаа уг барилга барилгынхаа чанарт анхаарахгүй бол өнгөрсөн гашуун түүх давтагдах вий.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх мэдээг хүргэлээ.

Эх сурвалж: Fact.mn

8231 8230

 

 


URL:

Нэр: ыыыы Огноо: 20 March 2017

фасад гээч

Нэр: Есдүгээр Огноо: 21 March 2017

пасат ????? нурж пассат????? нурсан

гаднах пасат ???? xaxaxxaxxaxaxxa

Нэр: СХД байна Огноо: 21 March 2017

Сонгино-хайрхан дүүрэг гээч. Фасад гэж аливаа барилгын нүүрэн талын шийдэл хийцийг хэлдэг юм. Энэ барилгын гадна өнгөлгөө хэлтэрч унажээ. Одоо аль ч барилгаас ийм шавар өнгөлгөө унахаар аюултай.

Сэтгэгдэл бичих