Автомашин руу буудаж, цонхыг нь хагалсан хэрэг гарчээ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хажуугийн автомашины зогсоол дээр нэгэн иргэний автомашин руу буудаж танхайрсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 18-наас 19-нд шилжих Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна.
Тодруулбал нэгэн залуу машинаа зогсоолд тавиад, хэсэг хугацааны дараа эргэн ирэхэд машиных нь цонх руу буудсан байсан гэнэ.
Сум нь дотор талд нь унасан, улмаар машины урд хайрцаг дээр сумны мөр гарсан байдалтай байсан байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Fact.mn
URL: