Гоо сайхны бүтээгдэхүүнээ сайтар шалгаж авахыг анхааруулав

3be28bea8e4f5acdgreatХан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүрэгт байрлах гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж буй бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд, гоо сайхны бараа үйлдвэрлэгч 4 иргэн, 6 аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээгүй, дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, чанар, аюулгүй байдал тодорхойгүй, анхдагч, хоёрдогч шатны савлалт нь шошгонд агуулагдах мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны тэмдэглэгээгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалсан мөн худалдаа үйлчилгээний төв нь эрүүл ахуйн нөхцөл,  шаардлага хангахгүй, ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дөрвөн байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн байна.

Иймд иргэдийг арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн, болон хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих