МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатар томилогдлоо

8215

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ.

Тэгвэл МУИС-ийн шинэ захирлаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна.


URL:

Сэтгэгдэл бичих