ОУХМ Э.Цэндбаатар 32 оёдол тавиулж, гуурсаар хооллож байна
Боксын спортын ОУХМ, “Рио 2016″ зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж, хүнд гэмтэн Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Тодруулбал өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө болсон байна.
Уг нь Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан аж. Гэтэл саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнагдсан шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Батсүрэн тэргүүтэй багш дасгалжуулагчид цэргийн баяр тэмдэглэн архидан согтуурч байсан байх хойгуур боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэж эхэлжээ.
Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн гэнэ. Улмаар таарамжгүй байдлаас үүссэн маргаан даамжирч боксын шигшээгийн тамирчдад зодуулсан залуус биеэ удирдан барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Энэ болчимгүй үйлдлийн уршгаар ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулсан төдийгүй нэмж зодуулсан талаар баттай эх сурвалжаас мэдээлсэн юм. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ.
PAPARATSI.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yax gej gaigui negnee ingedgiin be