Цэргийн баяраар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ
Цэргийн баяраар нэгнийгээ зодон хүндээр бэртээж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, СБД-13 хороонд “… тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл харьяа дүүргийн цагдаагийн газар иржээ. Дуудлагын мөрөөр шалгахад, СБД-13 хороонд суух Б /эр.26н/-гийн толгойн ард шархтай нас барсан хэргийг “…”-хамт диско бааранд шоудаж архидсан Сэлэнгэ аймаг харьяат Ч /эр.28н/ гэгч нь ширээний тавцан модоор цохиж амь насыг нь хохироожээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар том ширээний тавцан, мод зэргийг хурааж авсан байна.
URL: