Ерөнхийлөгчийн канондсан гарын үсэгтэй баярын бичиг АСЕМ-ын тогооч нарын цалинг орлосон уу?
Манай Ерөнхийлөгч АСЕМ-ын талаар ярихдаа нүд нь гэрэлтээд л байдаг.Зохион байгуулалт ярих юмгүй өндөр болсон гэдэг ч, АСЕМ-д үйлчилгээний ажил үзүүлсэн хүмүүс сэтгэл дундуур үлдсэнтэй цөөнгүй таарч байв. Ямартаа л жолооч нар нь цалингаа авч чадахгүй байна гэж хэвлэлийн хурал хүртэл хийж байхав дээ. Тэгвэл манай Ерөнхийлөгч АСЕМ-ыг үнэгүй л зохион байгуулахыг хичээсэн юмдаг уу даа. Тэрбээр хэлэхдээ “Ройтерийн том сурвалжлагч надаас юм асууж байхдаа Монголын хоол ямар сайхан юм бэ гэж сэтгэгдлээ хэлж байсан. Италийн Милан хотод АСЕМ-аар бидэнд бургер зарж байсан. Монголд тэгэхэд иддэг уудаг бүх зүйл үнэгүй байна гэж хэлж байсан. Бид тэгж зохион байгуулсан. Хүн гадаад дотоод явахдаа буудлынх нь орыг санадаг. Идсэн ууснаа санадаг. Мундаг хурлын тухай нэг их санадаггүй гэж байгаа. “ гэжээ. Тэгэхээр бусдад үнэгүй хоол өгсөн юм чинь тэр хоолыг хийж байгаа хүмүүсийг ч үнэгүй ажиллуулах ёстой гэж манай Ерөнхийлөгч л шийдсэн бололтой юм. Учир нь АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг амтат хоолоор дайлж буцаасан тогооч нарт цалин гэж өгөөгүй. Харин Ерөнхийлөгчийн канондсан гарын үсэгтэй баярын бичиг шиг юм, нэг аяга шаазан л өгсөн шиг байна лээ.Манай Ерөнхийлөгчийн ухаан гэж…
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тогооч нарын хохь нь. Яагаад гэвэл АСЕМ бол үнэнд гүйцэгдэж үхэх гэж байгаа Элбэгхудалчийн нуугдах эцсийн гарц. Монголчууд Элбэгхудалчид хууртаж тийм хэрэггүй юманд оролцох ёсгүй байсан юм.