Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт “АЗ ЖАРГАЛ” амладаггүй

9457_13Монгол Улсын эдийн засаг 2017 онд доод төвшиндөө хүрнэ гэдгийг судлаачид хэлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжихээр хэлэлцээрийн төвшинд хүрсэн ч 2017 онд эдийн засгийн сэргэлт тийм ч амар ирэхгүй гэнэ. Гол нь ирэх жилүүдэд эдийн засгаа хэрхэн өсгөх талаар бодлогоо зөв тодорхойлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх, уул уурхайн мега төслүүдээ урагш нь хөдөлгөх хэрэгтэй гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлдэг.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нийт хэмжээг 10 тэрбум ам.доллар орчим хэмээдэг. 2015 онд 10 тэрбум ам.доллараас 20 их наяд төгрөгт хургэх зорилгыг манай улстөрчид тавиад байсан ч энэ нь эсрэгээрээ эргэсэн билээ. Монгол Улсын эдийн засаг 2011-2012 онд дээд төвшиндөө хүртэл өсч байсан түүхтэй. Энэ үед дотоодын нийт бүтээгдэхүүн 17.3 хувиар өсч гадныхныг гайхшруулж байв. Ийнхүү өссөн шалтгаан нь ашигт малтмалын үнэ тэнгэрт цойлсонтой холбон тайлбарладаг. Үүнийг дагаад гадаадынхан Монголыг маш ихээр сонирхож, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахаар шил шилээ харан дугаарлан зогсож байв. Гэвч манайхны шил нь татаж, тэднийг хөөж явуулсан нь нууц биш. Уул уурхайн бүтээщэхүүний үнэ ч тэнгэрээс газарт бууж, нөгөө их өсөлттэй байсан эдийн засаг навс унасан түүхтэй. Ийнхүү 2014 онд эдийн засгийн өсөлт даруй арав орчим хувиар бууж 7.8 хувь болсон билээ. Харин өдгөө 4 хувь болоод байна. Нэг ёсондоо уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын эдийн засаг хаашаа ч хэлбийхэд бэлэн байдаг. Түүнчлэн манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банкууд авч явдаг. Бизнес эрхэлж, эдайн засгийн өсөлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийн өргөжин тэлэлт, үйл ажиллагаа явуулах нь манай улсын хувьд арилжааны банкуудаас хамааралтай. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй улс манайхаас өөр байхгүй гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Орчин үед банкны салбараас илүүтэй хөрөнгийн зах зээл чухал гэдгийг улс орнууд илэрхийлсээр байна Иймд үед манай улс эдийн засгаа солонгоруулж, бүхий л салбараа хөгжүүлэх хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг.

НЭГ ХҮНД НОГДО ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР НОРВЕГИ ТЭРГҮҮЛДЭГ

АНУ-д дэлхийн нэгдүгээр дайны дараа буюу 1929 онд эдийн засгийн их хямрал болсон Энэ хүнд байдлаас хэрхэн гарах талаар төр, засаг нь толгойгоо гашилгасны эцэст 1932 онд Симон Кузнец хэмээх эдийн засагчид хандсан байна. Ингээд Симон Кузнец дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх аргачлалаар эдийн засгийг хөгжүүлж болохыг судалжээ. Ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэл хөгжүүлж, иргэдийг ажлыг байраар хангаад зогсохгүй эднйн засагт сэргэлт авчирна хэмээн тэрбээр үзжээ. Энэ арга нь амжилттай болж өдгөө бүх улс орны хөгжлийн гарц болсон билээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ, мөнгөн дүнгээр илэрхийддэг бөгөөд капитал, хүний нөөц, технологийн ачаар амжилтад хүрдэг.

Өдгөө дэлхийн улс орнуудын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа түүхэнд байгаагүй төвшинд хүрчээ. Тодруулбал, упс орнуудын Засгийн газрын өр хамгийн дээд төвшиндөө хүрсэн нь анхаарал татаж байгаа юм. Гэсэн ч дэлхийн хамгийн их өртэй орнуудын тоонд ордог Япон Улсын эдийн засаг өдгөө хүчирхэг хэвээр байна. Японы нийслэл Токио хотын эдийн засаг 1.7 триллон ам.долларт хүрсэн бөгөөд улсынхаа 30 хувийг эзэлдэг. Түүнчлэн Хонконгийн эдийн засаг 310 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Малайз, Филиппин улсын эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцүү байдаг байна. Харин АНУ-ын Нью-Йоркийн эдийн засаг 1.5 триллон ам.доллар байдаг аж. АНУ-ын Калифорни муж гэхэзд л Бразил Улсын эдийн засагтай тэнцэнэ. Дзлхийн том хотуудын эдийн засгийн хүчин чадлыг нь хэмжээд үзвэл ийм байна. Эдгээр хотуудад хамгийн өндөр боловсролтой хүмүүс цуглаад үнэт зүйл бүтээж, тэр нь улсынхаа эдийн засгийг чирч явдаг.

Дэлхийн хамгийн том эдийн засгийг жагсаагаад харвал нэгдүгээрт, АНУ, дараа нь Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Бразил, Итали, Орос, Энэтхэг ордог байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16 триллон ам.доллар байдаг. Үүнийг манай улстай харьцуулахад мянга дахин их юм.

Тэгвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүгээгдэхүүнээрээ тэргүүлдэг дэлхийн топ арван орны нгдүгээрт, Норвеги ордог байна. Энэ улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 100.8 мянган ам.доллар байдаг ажээ. Дараа нь Швейцарь, Катар, Лкжсембург, Австрали, Швед, Дани, Сингапур, Америк, Канад ордог. Эдгээр улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 52-84 мянган ам.доллар байдаг байна. Харин Монгол Улс 106 дугаар байрт жагсдаг бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүгээгдэхүүн дөрвөн мянган ам.доллар байна.

МОНГОЛД БАЙГАЛИЙН УНАГАН ТӨРХӨӨ АШИГЛАН МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ БИЙ

Хэдийгээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууцын эдийн засаг өсч, иргэд нь элбэг хангалуун амьдардаг хэдий ч төдийлөн аз жаргалтай байж чаддаггүй. Япон Улсын жишээг авч үзье л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс аз жаргал нь төдийлөн нэмэгдээгүй гэдэг.  Учир нь өглөөнөөс орой хүртэл зах хязгааргүй ажиллаж. байгалийн амар тайванаас холдсон нь аз жаргалыг мэдрүүлдэггүй гэх юм билээ. Ер нь Азийн орнуудад амиа хорлох явдал их гардаг. Тиймээс манай улс байгаль орчноо сүйдэж хөгжил рүү хэт их улайрах нь тийм ч төгс зүйл биш юм шиг. Гзхдээ дэлхийгэйгээ хөл нийлүүлэн алхахад эдийн засгаа хөгжүүлэх нь хамгаас чухал. Манай улстай адил хүн амтай Сингапур, Хоннонг зэрэг орнууд өнөөдөр эдийн засгаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Тиймээс манай улс эхний ээлжинд уул уурхайн мега төслөө хөдөлгөхийг гадаадын судалгааны байгууллагууд зөвлөдөг. Зах зээлийн шинжээчдийн хэлж байгаагаар 2019 оноос зэсийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж эхэлнэ. Зэсийн нөөцтэй хөгшин уурхайнуудын үйл ажиллагаа хаащана. Тиймээс нийлүүлэлт нь багасна. Ингээд зэсийн үнэ 2019 оноос зхлэн өснө гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Харин нүүрсний үнийг таахад хэцүү. Цэвэр Хятадын зах зээлээс хамааралтай. Өнгөрсвн жил Хятадын Засгийн газар дотоодынхоо чанар муутай, аюул ихтэй уурхайгаа хаах бодлого явуулсан. Үүнээс болж нийлүүлэлт багасаж, үнэ нь өссөн. Дээрээс нь Хятадын гуравдахь том нүүрсний эх үүсвэр болох Хойд Солонгосоос нүүрс худалдаж авахыг НҮБ хориглочихсон. Тиймээс Хятад нүүрсний гуравдахь эх үүсвэрээ алдсан учраас нүүрсний үнэ унахгүй байна. Нүүрсний үнийг цаашид өснө гэж хэлэхэд хэцүү юм. Харш алтны үнэ сүүлийн үед бага зэрэг буураад байна. Учир нь, АНУ-ын Холбооны нөөцийн банк нь бодлогын хүүгээ өсгөсөн. Үүнийг дагаад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны хүү нь дагаад өсдөг. Тэгэхээр алт хүдалдаж авсан хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг худалдаж аваад эхэлнэ. Нэг ёсондоо алтнаас хөрөнгөө тагаад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авна гэсэн үг. Тиимээс алтны үнэ харин ч буурах хандлагатай гэж шинжээчид үзэж байна. Тиймээс зэсийн үнэ 2019 оноос үнэ нь нэмэглээд ирэх үер Оюутолгойн далд уурхай 2020 онд анхны олборлолтоо хийж эхлэх учиртай. Зэсийн үнэ өсөх тэр гоё мөчлөгтэй нь Оюутолгойн далд уурхайн олборлолг таарч буй. Тиймээс Монголын эдийн засаг өсөх мөчлөг дээрээ ирчихээд байна. Энэ жил бид эдийн засгийн гол шийдвэрүүдээ хийж чадвал дараагийн таван жилд тогтмол өсөх боломжтой юм. Ингэхиин тулд гацсан байгаа томоохон төслүүдээ урагшлуулах хэрэгтэй. Гэхдээ байгаль орчиндоо нөхөн сэргээлт хийх нь маш чухал. Дэлхийд байгалийн унаган төрхөөрөө алдартай Бутан улс хамгийн аз жаргалтай улсын тоонд жагсчээ. Энэ улсын амар амгалан байдал нь жуулчдыг хамгийн ихээр таддаг гэнэ. Тэгвэл манайх аялал жуулчлалаа хөгжүүлж, онгон байгалиараа жуулчдыг яагаад татаж болохгүй гэж. Уул уурхайгаас ч илүү мөнгө олох боломж ч юм бил үү.

 

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих