Монгол эр хүн
(Чингис хаан)
Монгол эр хүн хүчирхэг гений удамтай Олон улсын эрдэмтэд хүн төрөлхтөний гений язгуур өнөөгийн түвшинг судлаад хоёр том бүлэг болгоход хоёуланд нь Монгол сурвалж мэдэгдсэн байна.
Дэндүү үнэн дээ. Хүн төрөлхтөний хөгжлийн ихэнхи үеийг азийнхан, дорно дахин нүүдэлчид тодорхойлж байсныг өрнийхөн ч хүлээн зөвшөөрч байна. Газар зүйн хувьд Европ гэдэг нь Замбуу тив-Азийн номхон дөлгөөн их далайн түрэлтээр гулссан арал хойг гэлтэй. Дорныхон өрнө дахиныг бидний хүүхэд гэж хэлж болох нь ээ. Хүмүүн бидэнтэй хамт төрж оршихуй Говийн Лха-нъя буюу заяаны таван тэнгэрийн гутгаар по-лха эрийн тэнгэр дүүрэн эрдэнэ бүхийн тэвш барьж хөх нөмрөг хөтөрсөн ясан төрлийн идэр эр хүний дүртэй, тэрээр тортогт гавал барьж үнэт зүйлээр чимсэн цагаан морь унаж явдаг, ззнийхээ баруун суганд оршиж сахин хамгаалдаг ажээ.
Охидын улсад уригдаж явсан өвөг дээдсийн сүрлэг эрчүүд
Орон дэлхийг нүүдэл суудалдаа сургаж явсан Монгол эрс
Он тооллын эхээр эр зориг эрдэм ухаан нь оргилж хураад
Онцгой эзэнт гүрэнг зохицлоон бүтээсэн Монгол эр хүн
Эцэг тэнгэр эх дэлхийгээ холбосон xoвор хүмүүн бол хөх тэнгэрийн хөх толбот Монгол буй за. Тэд их мөстлөг халалтаас дайжин бас таван хошуу малынхаа бэлчээр ус ая тухыг даган тив алгасаж нүүдэл суудал хийдэг байжээ. Нийтийн он тооллын эхний мянганы сүүлчээр Энэтхэг орон руу өөр өөр хугацаанд зорчсон Хятад эрдэмтэн лам Фа Сян, Тансан нар замын бичиг тэмдэглэлдээ: Дуньхуан (одоогийн Шинжан) уйгар Монголоор дайрансог (Төвдүүд монголыг нэрлэж байсан) хэмээх өмнө Монгол аймгийн их ХуХаны (хааны) орон олон мянган хувраг оршиж байв гэж онцолсон байдаг.
Чингис хааны хориод үеийн дээд өвөг Бөртэ-Чиног баруун зүгээс Алтай Хангай, Хөвсгөлийн уулс олон гол мөрөн гатлан бурхан халдун гурван голын нутагт нүүж ирсэн, хаадын үр салбар гэдэг. Энэ нь Энэтхэгийн баруун хойно Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан төвдөөр сог буюу Сорбу гэдэг Монгол, Моугал гэдэг нь Дарвид, Шахъя (сахигч) -аас үүдсэн монгол овгийн Энэтхэг нэр, энэ нэр гуужсаар Монгол гэдэг нэр үүссэн байж болох юм. (“Монгол”гэдэг түүх соёлын танин мэдэхүйн бахархал номын 46-р тал) Ийн өгүүлэхийн учир энэ Монгол хэмээх язгуур үндсийг бурхад мөнх тэнгэр эх байгаль таалан соёрхсноор хүндэтгэл, оршихуйн бүх хөгжил хөдөлгөөнд дэвшин тэнгэрлэг хөвүүд өсөж үржин цаг агаарын эрс тэс нөхцөлд, зоримог хүч чадал, тэгсэн мөртлөө уярам зөөлөн амар амгалан цогцлон очир алмаз мэт хүнлэг ариун сэтгэл үнэнч шударга зан чанартай монгол эр хүн төлөвшжээ.
Заяа буян тэгшрэх Замбуу тивийг ямар үндэстэн анх нээсэн бэ? Замбуу тив, Пангей хэмээх ойлголтын аль нь анхдагч бол? Гурван салаа хурц сарвуут догшин зэрлэг амьтанг цомбон туурайт болгосон хэн бэ? Чоно гөлөглөсөн домогтой чээний араг яс хэнийх бэ?
Энэ хүйсний оюунлаг амьтан гэр бүл, нийгэм улс орныхоо өмнө илүү ачаалалтай үүрэг хүлээдэг. Эрт үед араатан амьтдаас эхнэр хүүхэд, аав ээж айл саахалт отог овгоо хамгаалж ан гөрөө хийн хоол хүнсээ бэлдэнэ, арслан зааныг ч гөрөөлж, зэрлэг чоно, адуу үхэр, тэмээ, аргал угалз, янгир, бүргэд, шонхорыг амь өрсөн тулалдаж гаршуулдаг байжээ. Эхлээд мод чулуугаар, дараа нь хүрэл төмрөөр багаж зэвсэг, урц оромж гэр ахуйн болон нум сум, худаг ус хашаа хороо нүүдэл суудалд оройлон манлайлж байлаа.
Монгол эрсийн хийморь. Монгол газар нутгийн шимт тэжээл, уудам саруул тал нутаг, цэнгэг агаар салхи, рашаан булаг ус монгол эр хүнд онцгой хүч зориг авхаалж самбаа оюун ухаан шингээж шилдэг гений удам угсаа бий болон хүвүүд охидоо, овог аймагаа дагуулан эрийн гурван наадмаар сургууль дасгал хийдэг ажээ. Монголчуудын аугаа их Эзэн Чингис хаан: оюунтай төрсөн Өүлэн эх гээд “миний хойч үр садыг Хонгирадаас гэрлүүлж байгаарай” гэж захисан нь цус ойртох, удам угсаа доройтохоос сэргийлж монгол үндэстэн удмын сангаа цэвэр ариун хүчтэй байлгахын тулд аав ээж нар нас биед хүрсэн хүү охидоо зөв чиглүүлж байхыг сургасан юм.
Монгол эрчүүд тархины эзлэхүүн их гэдгийг гавал бөөрөнхийдүү шанаа магнай өргөн дагзны эгэм сайтай нүүрний хэлбэр том, зууван хас лугаа, хамар сартгар билэгдлийн угалз их, дээд уруулын омог тод эрүү шүд араа соөоны бэхэлгээ илүү, чээж өргөн төмбөгөр, олон уулзвар ташаа тавиу, их биений тулгуур бат бэх шилбэ булчин шүрмөслөг гар хуруу тавхай өргөн том, холыг харах нүд, сонсох чих дууны түгээлт сайн хөгжсөн байдаг. Монгол эр хүн олон хүүхдийн эцэг болж 5-9 хүү дагуулах нь ердийн хэвийн зүйл.Дээр үед олон газрын охидын улс монгол эрчүүдийг урин залж хойд урд, баруун зүүн зүг буюу соронзон орны хоёр туйл ургах жаргах нарны зүг хасын дөрвөн чиг рүү монгол төрхтөн сацран түгсэн билээ.
Халимаг: Ухата күн сандг, урн күн кедг орчлон нарар гегэрдг күн эрдмер гегэрдг
Буриад: Бүтүүе тааха-эрдэм, бүхэийг мэдэхэ-ухаан, хүнэй хүбүүе хүшэ оруулдаг сургаал, хүлэгэй унагые шадал оруулдаг тэжээл
Халх: Гарсан бие нь ган шиг төрсөн бие нь төмөр шиг эрүүл биенд саруул ухаан, хангай шиг түшигтэй хань минь уул шиг түшигтэй аав минь гэх мэтээр гэр бүлийн хамгийн хүндэт монгол эр хүн өрхийн тэргүүн, овог отгийн ахлагч, нүүдлийн мал аж ахуй, амьдралын аван явагч гол хүчин юм.
Удирдагч, баатруудын тухай үлгэр домогт олон гардаг Шарай голын гурван хааны Гэсэр, Цасчихэр болон цагаан өвгөн, сохор Тарва, Эрхий мэргэн, герегийн Одиссейн ганц нүдэт махчин аварга, монголын түмэн хоньтой түнтгэр хар өвгөн, лалар мангас нэгэн үед гарчээ. Монгол эр хүний цээжний араг ясанд хээрийн чоно зулзагаа гарган орогнож байсан сонин домог бий.Монгол эрчүүд чоныг гаршуулж баавгайн төрөл гэмээр хүчирхэг банхар нохой бий болгожээ. Сайн эр, бадарчин, дияанч лам хувраг, барлаг маягаар амьдардаг давжаа эрчүүд ч байжээ.
Модун шаньюй 400 мянган цэрэг эрс, Сүмбэгийн хаан Таньшихуай 100 мянган цэрэг эрстэй, Тугухунийн 60 хүүхдийн дотроос эцгийн ор суусан Түянь хоёр метр хагас өндөр их хүч зоригтой нэгэн байжээ. Тоба улсын хаан Ачай 20 хөвүүн, буман цэрэг, Шэлүүнээс аваад хорин гурван хааны нүүр үзсэн Жужан улсын цэрэг 300 мянга хүрч Хидан гүрний хаан Амбагян, Елуй Даши, европ руу нүүсэн хүннү нарын Атилла хаан, Аварууд монгол олон аймгийн язгуур Бөртэ-Чиногийн хөвүүд: Батцагаан, Тамачи, Хоричари, уужим Буурал, Саянхажу, Их нүдэн, Сэмсочи, Харчус тэдний арав дахь үеийн Боржигидай мэргэн Торголжин баян түүний хүү Добу мэргэн Алунгоо хатны таван хүү Бэгүнүдэй, Бэлгүдэй, Бодончир Бухахатаги, Бухатусалжи, Дуба сохорын дөрвөн хүү цөм овог отог үүсгэж хүмүүний ертөнцөд өнөө хүртэл сургамжтай эв эеийн Алунгоо хатны сургаал, Дуба сохор гурван өдрийн хол байгаа юмыг олж хардаг нь сонин.
Монгол эрсийн давуу чанар хүмүүн үрийн санд чухал. Бодончар (970 он) гурван голын монгол аймгуудын холбоог үүсгэн захирч хамаг монголын Хабул хааны есөн хүүгийн нэг бардан баатрын хүү Есүхэй баатрын хүү Тэмүүжин, Хавт Хасар, Хачигун, Бөх Бэлгүдэй, Бэгтэр, Тэмүүжин (Чингис хаан)-ий хүү Зүчи, Цагаадай, Өгэдэй, Тулуй нар бөгөөд Зүчйн үр ач нар 66 хүрч алтан ордны улсын 22 хаадтай. Цагаадай хааны үр сад 68 хүрч арав гаруй хаан, хан байв. Өгэдэй хааны 73 үр ач нарын их хаан хоёр хан хаад ес отгон хүү Тулуй хаан эцгийн дараа их монгол улсын төрийн хэргийг хоёр жил хамаарч түүний хүү Мөнх, Хубилай эзэн хаанаар өргөмжпөгдөн Тулуйн үр ач нар монголын их бага хаад байж Тогоон төмрөөс Лигдэн хаан хүрч, Батмөнх даян хаан гурван хүүтэй ар өвөр монголын бүх хан, засаг ноёд ван гүн тайж нар хүртэл салаалжээ.
Чингис хааны их өрлөг жанжин Мухулай, Боорчи, Сүбээдэй, Зэв, Шихихутаг, Чуу мэргэн, Борохул, Зэлмэ, Сорхоншар түмэн хишигтэн (төрийн торгон цэрэг) төв, баруун, зүүн жигүүрийн манлай хүлэг баатрууд хүнд морин цэргүүд болон монгол эрчүүдийн дотор түмээр яригдах хаад ноёдын удам хөлөг баатар жанжин сайн эрчүүд байв.Эрдмийн мэргэд дундад зуунд 200 гаруй байсны дотор өндөр гэгээн анхдугаар богд Г.Занабазар гүн ухаанч Чойжи-Одсэр, Ш.Дамдин, Агваанууд,
Ц.Дамцагдорж, В.Инжинаш, Д.Равжаа, чингис хааны болон монголын дээд язгуурт алтан ургийн зарим төлөөлөл сайн ноён хан Т.Намнансүрэн засагт хан Сономравдан түшээт хан Дашням сэцэн хан Наваанцэрэн чин ван Хандорж, да лам Цэрэнчимэд түшмэл Хайсан, зоригт баатар Тогтох тайж, өвөр монголын засаг ноён Гүнсэнноров ван Гончигсүрэн, Раашмэнжүүр, Удай, манлай ван Дамдинсүрэн, ван Харчин, гүн Бавуужав дилав хутагг Жамсранжав, Дамбийжаа ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн, зохиолч Д.Нацагдорж, Б.Ренчин, зураач М.Шарав, уртын дууч Дугаржав, Дорждавга, 1953 онд Гимлайн оргилд гарсан анхны зоригтон Дэнзэн, уурхайчин Д.Даваажав, хоньчин А.Очир, тэмээчин Н.Хүрээт, академич Ч.Далай, Д.Төмөр очир, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, анхны ерөнхийлөгч П.Очирбат өндөр Гонгор зээр хөөж гүйцдэг Гончиг, буур Жамъян аварга, Түвдэндорж, Х.Баянмөнх сумогийн их аварга М.Даваажаргал, Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Сэр-Од геннесийн номонд бичигдсэн 6000 бөх, 1000 морин хуурч зэрэг олон мянган сайн үйлстэн төрөн гарчээ.
Бурхан байгалийн заяа түшсэн монгол эрчүүд өвөг дээдсийн аливаад үнэнч шудрага эр зориг эрдэм ухаан төгс оройлон манлайлах уламжилал, монгол ёс заншилаа өндөрт өргөж зуунаас зуунд өөдрөг сайхан явж байна. Монгол эр хүн гэр орон айл хотлынхоо хүнд хүчирийг нугалж худаг ус, хашаа хороо хөсөг тэрэг бэлдэн арьс ширээ элдэж эмнэг хангалаа сурган зуны халуун өдөр бүр бод бог мянгаад мал усалхад 8-10 литрийн ховоогоор 3-5 метр гүн худгаас 3 цаг ус татдаг, өвлийн хүйтэн хаврын салхи шуурганд цас мөс ховхлох хашаа хороо дулаалах адуу малаа манах, аян жин тээх зэрэгт хүч тэнхээ суун морь гэрээ үүрч, тэмээ шүдлэн эр үхэр өргөж байсан жишээ олон бий.
Эр бяр шөрмөс зориг тэвчээр суусан ясан төрлийн монгол эр хүний сүр хүчин оюун ухаан Хүннү Сүннүгийн үе, хөх Монголын эзэнт гүрний үест бадран цалгиж цойлон мандаж дэлхий дахинаа домогт түүх болсон юм. Тэдний унасан газар нутаг угаасан рашаан ус, гэр орон, гэргий хүүхэд нь тогтоон дууддаг билээ. Чингис хааны үед олон хүчин зүйл, учир шалтгааны ачаар Монгол эрчүүд хүлэг морьдын хүч чадал, эр зориг, гайхмаар дээд оргилдоо хүрсэн нь мөнх тэнгэрийн хүч, ивээл хайр буй за.
Монгол эрчүүдийг талын зоригтон, морьтон баатрууд, тэнгэрлэг эрс, харваач улс, хойд нутгийн очир алмаз хэмээн олон улс үндэстэн шагшин магтсан байдаг. Монгол эр хүн бусдын төлөө өөрийн бие сэтгэлийг зориулахаар төрсөн, ертөнцөд нэг л заяах ховор төрөлтөн, дээд тэнгэрийн хөх толбот бурхад буй заа. Ямагт жаргалаас зугтааж хорвоо ертөнцөд шудрага үнэний үр хөврөл түгээх гэж хамгийн их эрсдэл үүрсэн байдгийг хүн төрлөхтөн ойлгож эхлэвсүй.
Өрх гэрийн тулах багана эр нөхөр эхнэр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэх ёс заншил дэндүү сайхаан. Нөхөр нь эхнэрээ хүнд хүчир, ядрах ажлаас чөлөөлж гэр орон хоол хүнс бэлтгэх үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх үйлэнд уран үг нь мэргэн байхад тусалж дэмжин байнга урам хайрлан өвдөх, төрөх үед дээд зэргээр асарч тойлно.
Эхнэр нь нөхөрөө гэрийн хойморт залан хоол цайныхаа дээжийг өргөн барьж эр нөхрийнхөө сүр хүчийг бадраах сэтгэл санаа шулуун байхад онцгой анхаарч гэр бүлийн аливаа асуудал хэлэлцэж шийдвэрлэхэд идэвхитэй оролцоно. Өдрийн сонин, 2017 он, 054 /Айл гэрийн сүлд хийморь, нөмөр нөөлөг арслан барсын бараа сүр болсон эр нөхөрөө эхнэр хүн “Та” хэмээн гуайлж малгай бүс хүрэм дээлийг нь дээш тавьж хувцас хунарыг бөх бат оёж хатган хамгийн элчлэг чанартай хоол бэлтгэхийн хамт хайрлан энхрийлж амьдралын минь утга учир, алаг үрсийн минь эцэг, ачлалт сайн хань минь аливаа зүйлд эндэлгүй айл бүлийнхээ ашдын сайн сайхныг алган дээрээ харж яваарай мэтчилэн билэг дэмбэрэлтэй үг хэлнэ.
Эцэг хүн бор-дарс болчимгүй үгэнд үл автах, үнэн хань, үр хүүхдээ үл гомдоох өнгө мөнгө, хэрүүл зодоонд автахыг цээрлэнэ.
Буурал түүхийн түм буман нугачааг даван туулсан Монгол эрчүүд ээ! Өглөө бүр чандмань гурван эрдэнээ бодож харж бай гэсэн эзэн богд Чингис хааны захиасыг тэргүүн мэлмий юудаа ойр байлга! Эх орон минь эмтэрч элэгдэн, эгэл түмэн минь ядарч хоосорон, эрхт төр минь зараалын морь саалийн үнээ мэт нийгэм маань 70 жил колоны колон, 27 жил ховдгуудын колон байж аахар шаахар хоосон хуурамч юмаар нүд хууран хөгжлийн уг сурвалжаас хол ёс бусаар дүүрч байна.
XX зуунд үеэ өнгөрөөсөн элдэв нам бүлэглэл сонгуулиас холч ухаанаар эртхэн татгалзаж нүүдлийн соёл иргэншлийн бүтээсэн эрх чөлөө, ил тод, эмх цэгц, үнэнч шудрага, их бага хуралдай, нэг эзэн номлол, нэгэн цул нэгдмэл өндөр зохион байгуулалт, бага дунд үйлдвэр, уул уурхай, дэд бүтэц бүхнээ өөд татах оюун шингэсэн сайн чанарын ган цутгамал, суурь машин, эрчим хүч гаргах хүнд аж үйлдвэр бүхий хүчирхэг эдийн засаг, ёс суртахуунтай стандарт нийгмийг хойш тавилгүй нийгмийн хөгжилд чөдөр тушаа болсон тогтолцоог 3-5 жилд халах эргэлтийн зоримог чангахан шилжилт хийх хэрэгтэй байна. Өөр арга алга.
Эс ингэвээс бид 50 жил болсон ч нийгэм маань өвчтэй хэвээр байх нь. Феодалууд бэхжин кап, соц ад үзэгдэн бас тийм гэхэд хэцүү хэв шинж үзэгдсээр монгол орон гэж хэн бэ гэдгээ таниагүй байж шилжилтийн үеийг эс тоон цаг нь болоогүй заалтууд үндсэн хуульд шургуулж улс орны дотоод амьдралыг 27 жил хямруулсан эзэдийг олох хэрэгтэй.
Тэд үндсэн хуулийн ард нуугдаж улам ихийг шунаж хичнээн заль арга хэрэглэлээ ч түүх үнэн мөнийг олохдоо л олно. Тийм залуу үе бэлхэн байна. Нийгмийг тамирдуулагч бүтээлч бус давхрага, нам, хийрхэл, хөнгөн хялбарыг дагаж амь зогоогоогуй УИХ-ын залуу гишүүд залуу үеэ түшиглэн сайн бодож боловсруулан хүнд суртал олигаархуудыг халж монголын олон үеийн алтан ургаас шинэ үндсэн хуульт эзэн хаантай болгож чадна. Гагцхүү зориг ухаан, эх оронч чадвар чухлаас чухал болюу.
Үнэнийг шинжлэн олсон хурц оюуны эсэнд байгуулсан, үл зохилдох бүхнийг бүрэн ялагчийн тэмдгүүд тодорхой, үргэлжид жаргалын төлөөнөө шамдан зүтгэх сэтгэлийн ганжир төгс, үнэлж баршгүй энх амгалангийн толь монгол эр хүн мөн.
Ертөнцийн улс түмний адил монголчууд залгамж хойт үеэ бага наснаас нь бэлтгэн хүн болох багаасаа, аавын сургааль алт зэрэг цэцэн үгс үлгэр туульс, оньсогоосүр хүүхэддээ тогтмол хүүрнэн ярилцаж өөрсдөө биеэр үлгэрлэн сайн хүмүүс, сайхан үйлсийг дуурайх ёс заншилтай. Монгол эр хүн Монгол түмэн түм буман жил орших болтугай.
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн судлаач
Н.БААТАР 2017.03.04
URL: