Төрийн банкны Т.Дорждэрэмд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Хагас жил орчмын хугацаанд шалгасны эцэст Т.Дорждэрэмийг 25 хүртэлх сая төгрөгийн авлига авсан хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.
Түүнчлэн Т.Дорждэрэмд хахууль өгсөн гэх Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Дөрвөлж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Л.Алтансүхийн хэргийг ч бас шилжүүлсэн мэдээлэл байна. Тодруулбал, Орон нутгийн өмчийг, төрийн өмчит байгууллага болох Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавих зорилгоор авлига өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: ipost.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг зөв наадах чинь гэрээр нь дүүрэн хуучны үнэт эдлэлтэй тэр нь ямар замаар олсын бүү мэд, их муу хүн байна лээ. нутгийн хүнээр дамжуулаад 8 хувийн зээл авахад туслаач гэсэн чинь Баатар залууруу явуулсан тэр нь биднээс мөнгө нэхсэн. Шүлжээтэй юм уу хаашаа юм. Сайн шалгах хэрэгтэй