Тайваньд Хятадын зүгээс цэргийн аюул занал хүчтэй болж байна

273834458ca3e06ccd0201Тайванийн засгийн газар саяхан Хятадын хийсэн цэргийн сургуулилтыгөөрөө удирдах ёсны засаглалтай тус арлын хувьд улам ихсэж буй аюул занал хэмээн үзэж байна.

Ройтерс агентлагийн төслийг нь олж авсан засгийн газрын батлан хамгаалахын тайланд ингэж өгүүлжээ. Бүс нутаг дахьирээдүйн стратегийн талаархи АНУ-ын тодорхой бус байр суурь,Японы цэргийн нөлөө болон Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанаас үүдэлтэй болзошгүй хямралыг баримт бичигт бас дурдсан байна.

“Тайванийн эргэн тойрон дахь Хятадын хөлөг онгоц, нисэх онгоцнуудын саяхны идэвхжил нь Хятадын зүгээс цэргийн аюул занал үргэлжилж буйг харуулж байна. Үүний сацуу,нөхцөл байдал бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна” гэж тайланд тэмдэглэжээ.

Баримт бичгийг Тайванийн батлан хамгаалахын сайд Фэн Ши-куан пүрэв гарагт парламентад танилцуулах юм. Одоогийн байдлаар тус яам байдлыг тайлбарлахгүй байна.

Ерөнхийлөгч Цай Ин-вэнийг 2016 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарч, Тайваний тусгаар тогтнолын төлөө уламжлал ёсоор тэмцэж байдагтүүний Ардчилсан дэвшилт намын байр суурь бэхжсэнээс хойш анх удаа ийм тайлан гаргаж байгаа ажээ.

Хятадад ийм шаардлагыг эрс шүүмжилдэг юм. БНХАУ Тайванийг өөрийн муж гэж үззж,шаардлага гарвал хүч хэрэглэн аралд хяналтаа сэргээн тогтооно хэмээн мэдэгдсээр байдаг билээ. Хятадын ерөнхий сайд Ли Кэцян өчигдөр Бээжинд жил тутмын хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, арлыг тусгаар тогтнохыг Хятад улс эсэргүүцэж байна, гэхдээ Тайванийн хоолойд энх амгалан байдлыг цаашид сахих бодолтой байна гэж дахин мэдэгджээ.

“Нөхцөл байдлын өрнөлтөөс шалтгаалахгүйгээр,хоёр талын харилцааг таслаж, түүх юмуу хоёр талын аль аль нь нэг л Хятадад хамаардаг баримтыг өөрчилж болохгүй” гэж тэр тэмдэглэсэн байна.

 

С.Инда

BATAAR.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих