Баячуудын хороолол “хүүхэд тавих” газар боллоо
Төрсөн хүүхдээ тэжээж чадахгүй, ар гэрийн дарамтаас болж хуучин бол Гандангийн хүрдэн дээр тавьчихдаг байсан бол одоо өөр газар тавьдаг болжээ.
Хан – Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах том том орон сууцны хороололууд Монголын хэдэн баячуудын орд харш, орон сууцнууд байдаг билээ. Үүнийг ч “ядуус” мэддэг болсон бөгөөд үхсэн ч үр харам гэдгийн үлгэрээр гайгүй сайхан баян айлд гэдэс цатгалан мөр бүтэн байг гэсэндээ арга буюу дарга даамал, сайд, боссуудын гэрийг харж байгаад л тавьдаг болж.
Эдгээр хороололууд нь харуул хамгаалалт их чанга бөгөөд хэрэв нэвтэрч л чаддаг юм бол хүслээ гүйцэлдүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсан байгаа тухай харъяа цагдаагийн байгууллагууд хэлж байлаа.
Эрийн цээнд хүрээд эрхэмсэг хадагтай болсон хойноо төрүүлсэн эцэг эхээ харж үзэг хэмээн олны танил дарга даамал босс миссүүдийн гэрийг “точик”-лож байгааг ч эх сурвалжууд өгүүлэж байна. Харин баян хүнийг балаг тойрохгүй гэдгийн үлгэрээр үр хүүхэдгүй зарим нэгэн “томчуудын” хувьд энэ нь “Тэнгэрийн хишиг” болж нүдээ олсон бэлэг болсон тухай түүх ч бий. Саяхан сангийн яамны нэгэн томоохон даргын үүдэнд өлгийтэй хүүхэд байсан бөгөөд эрхэм дарга шуудхан л 14 хоногийн “даавууны чөлөө” авч магнай тэнийтэл баярлсан гэнээ.
URL: