Албан бичиг ч алдаагүй боловсруулж чадахгүй хүн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын даргаар ажиллаж байна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдын мэдрэмжгүй, муу менежменттэй багийн тухай баримтууд ар араасаа дэлгэгдсээр байна. Иргэн Ц.Пүрэвхүү, н.Алтанцэцэг нарын үүсгэн байгуулсан “Утааны эсрэг аав, ээжүүдийн хөдөлгөөн”-ий хүсэлтэнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга ийн хариу илгээснийг та бүхэнд дэлгэе. Ийм л чадвартай албан хаагчид төрийн албанд ажиллаж, тэр ч бүү хэл Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын даргын хариуцлагатай албыг хашиж байна. Иргэн Ц.Пүрэвхүү олон нийтэд дэлгэсэн нь л зөвхөн энэ бөгөөд ерөөс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр ба түүний багийнхан ямархуу хариуцлагатай ажиллаж, ажилдаа хэрхэн ханддаг нь хэн бүхэнд ойлгомжтой биз ээ.
П.Мандах
URL: