Дотуур байранд амьдардаг бага насны сурагчид алга болов
Онцгой байдлын албан хаагчид сураггүй болсон бага насны хүүхдүүдийг хайж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар өчигдөр /2017.03.15/ 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ.
Ар гэрийнхэн нь энэ тухай шөнийн 00.30 цагт мэдээлсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагын дөрвөн албан хаагч, нийт 10 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор хүүхдүүдийн сураг хараахан гараагүй байгаа ажээ.
URL: