Монголд 4 тэрбум ам.доллараар станц барих гэж буй Шин Руан Гуан гэгч хятад ноёнтны ард хэн байна вэ?

jinМонголын  стратегийн чанартай бүхий л төсөл хөтөлбөрүүдийг ямар нэг аргаар  гартаа оруулж ирсэн Шин Руан Гуан гэгч хятад ноёнтны талаарх мэдээлэлд шийдвэр гаргадаг, эрх мэдэлтэй нөхдүүд нухацтай хандах ёстой гэдгийг юуны түрүүнд хэлэх байна. Томооxон төслүүдийг “залгигч” гэгдэхдээ хүрсэн  Ноён Шин Руан Гуан эрчим хүчний том төсөл, цэвэрлэх байгууламжийн төсөл, Шивээ овоогийн  орд дахь төсөл гэхчлэн олон арван төслийн ард компанийнхаа нэрийг сольж, тендер авсаар Монголд 26 жилийг өнгөрөөж байгаа нэгэн юм. Монгол улс дахь Жиншанг ерөнхий нийгэмлэгийн тэргүүн гэх  Шин Руан Гуан өнгөрсөн олон жилүүдэд хөшигний ард байж, Монголын томоохон тендерүүдийг авч байсны ард чухам ямар бодлого, хэний нөмөр нөөлөг байж ирсэн бэ гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Ямартаа л жирийн нэг хужаа нөхөр улстөр бизнесийн хүрээнд томоохон зангарагтай байж, улстөрчдийн үзэглэдэг шийдвэрүүдийг өөрийнхөө талд гаргах нь боломжгүй. Тэгэхээр Шин Руан Гуан гэгчийн ард улс гүрний бодлого бас давхар явагдаад байна уу гэж харагсад ч бий юм. Ингэж харах ч үндэс бас бий.

Учир нь  2015  оны 6 сарын 22-ны өдөр  Бээжинд “Хятад-Монголын хөрөнгө оруулалтын форум” гэх арга хэмжээ болсон байдаг. БНХАУ-ын Хөгжил, Шинэтгэлийн хорооны Хөрөнгө Оруулалтын нийгэмлэг, БНХАУ-ын Сангийн яамны Санхүү, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн санаачлагаар Хятадын Шаньси мужийн бизнес эрхлэгчдийн клуб \中国晋商俱乐部\,Монгол Улс дахь Хятадын Шаньси мужийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо \蒙古国晋商总会\ Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих ТТБ, Монгол Улсын элчин сайдын яам зэрэг байгууллагууд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Тус форумын үеэр Хятадын “Шаньси мужийн ТОП-100 үйлдвэрлэлийн платформ” ХК хооронд Монгол Улсын “Афро Азия Монголия” ХХК-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран уул, Гялаан нуурын хромын ордод хөрөнгө оруулах талаар ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын “BSU” ХХК болон Хятадын “CHINA GOLD GROUP” ХК-тай үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл байгуулах талаар тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл нөгөөх ГАНЦ хөрөнгө оруулагч Шин Руан Гуан эрхэм тус форумд оролцож байгаа нь энэ зураг дээр харагдаж байна.

zuragaa

Сая энд нэр нь гарсан Монгол Улсын “BSU” ХХК гэдэг нь ноён Шин Руан Гуаны Монгол дахь эрчим хүчний төсөлтэй холбоотой компани юм.

Тэр талаар өгүүлэхээсээ өмнө Шин Руан Гуаны удирддаг Монгол улс дахь Жиншанг ерөнхий нийгэмлэгийн талаар товч хэлэх зүйл бий. Тус нийгэмлэг нь   Бээжин хотод төлөөлөгчийн газартай. Мөн Тайюань хотод төлөөлөгчийн газар тус тус ажиллуулдаг аж.  Түүнчлэн Монголд уг нийгэмлэгээрээ дамжуулан уул уурхай, банк санхүү, эрчим хүч  гэхчлэн боломжит бүхий л салбаруудад том тоглогч болон ажиллаж байгаа юм. Шин Руан Гуан нь өөрийн улсынхаа “Синхуа” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа  Монгол Улсад бизнесийн томоохон орон зайг эзэлсэн хүн гэх ойлголтыг тодоор өгсөн байдаг. “Синхуа” агентлагийн мэдээллээс үзэхэд Шин Руан Гуан үүсгэн байгуулсан  Монгол Улс дахь Жин Хуа Групп нь  уул уурхай, олон улсын худалдаа,  банк санхүү, эрчим хүч, байгаль экологи  зэрэг 5 том салбарт  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  зөвхөн эрчим хүчний салбарт 30 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийгээд байна. Уг цахилгаан станц нь 3000 МВ-ын хүчин чадалтай Монгол дахь хамгийн том цахиалгаан станц  болох юм. хэмээн бичсэн байна. Тэгэхээр 30 тэрбум юань гэдэг бол 4 тэрбум ам.доллар гэсэн үг. Эрчим хүчний салбар  бол онцгой салбар. Манай улсын тухайд олон жил яригдсан 5-р цахилгаан станц 450 MB-ын хүчин чадалтай ба ашиглалтанд ороход  эрчим хүчний нэмэлт хэрэгцээгээ шийдээд явах бололцоотой байхад ноён Шин Руан Гуаны Жин Хуа группээс ийм их хэмжээний хөрөнгө гаргаж, өндөр хүчин чадалтай станц барих гэж буй талаарх мэдээлэл яах аргагүй анхаарал татаж байна.

Шин Руан Гуаны групп Монголд 30 тэрбум юань буюу  4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай цахилгаан станц барих гэж байгаа талаар Хятадын хэвлэлүүд  мэдээлэхдээ “Монголын зүүн аймагт баригдах  3000 MB хүчин чадалтай  хамгийн том цахилгаан станц барих асуудлаар уулзалдлаа. Уг төсөлд Шаньси мужийн эдийн засгийг дэмжих хороо, Шаньси  Энержи групп Монголын BSU компани хамтран хөрөнгө оруулалт хийж уг станцыг барих юм байна. Энэ удаагийн эдийн засгийн ууүзалтанд Хятад, Монгол улс харилцан оролцож,  БНХАУ-ын талаас Хятадын Шаньси Electric Power компани техник эдийн засгийн тооцоог нь хийсэн байна. Хөрөнгө оруулалтын үнэлгээний шинжээчээр Эрдэнэбилэг гэж нэртэй хүн болон хятадын шинжээч  нар оролцлоо гэсэн байдаг.

Эрчим хүчний Нүүрсээр  ажиллах 3000 MB-ын цахилгаан станц  нь зүүн аймагт байрлах Матад  (Шин Руан Гуаны Монголд байрлах уурхай) уурхайд давуу талтай болно. Уг станц нь  үйлдвэрлэсэн цахилгаанаа дотоодод нийлүүлэхээс гадна,  Бээжин, Тяньжинд цахилгаан худалдаалах,  түгээж  жилд 5500 цаг,   16,5 тэрбум  цахилгаан үйлдвэрлэнэ. Жилд 11 сая тонн нүүрс ашиглах урьдчилсан тооцоо байна” хэмээн бичсэн байдаг. Энэ мэдээллээс үзэхэд  эрчим хүчний өндөр хүчин чадалтай энэ станцын төслийг  ноён  Шин Руан Гуан гартаа оруулах үйл ажиллагаа 2015 оноос буюу Бээжинд болсон Хятад-Монголын хөрөнгө оруулалтын форумаас эхтэй харагдаж буйг энд тэмдэглэе.

Эрчим хүчний том төсөл, цэвэрлэх байгууламжийн төсөл, Шивээ овоогийн  орд дахь төсөл гэхчлэн олон арван төслийн ард компанийнхаа нэрийг сольсон ГАНЦ хөрөнгө оруулагч Шин Руан Гуан гэгч этгээдийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Э.Богема, Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих