Хойд Солонгосын талаар бидний мэдэхгүй 10 баримт

1489562842_39b475ac03847c5759aa6a2480efe197-640x480Нэн ядуу улс

Нэг хүнд ногдох ДНБ-1800 ам.доллар бөгөөд үүгээрээ дэлхийд 197 жагсдаг. Өмнөд Солонгосоос 18 дахин, АНУ-с 28 дахин бага үзүүлэлт гэдгийг та харж болно. Нийт хүн амын тал нь нэн ядуу бүлэгт харъяалагддаг.

Хар тамхины тухай ямар ч бодлого, хууль байдаггүй

Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Ун хар тамхины бодлогыг авч хэлцдэггүй болов уу. Энэ улсад рестарон, баар, зугаа цэнгээний газар хүмүүс хар тамхи, мансууруулах бодисыг ил задгай хэрэглэдэг бөгөөд хилээр их хэмжээгээр оруулдаг байна.

Хорих лагер, цэргийн дэглэм маш хатуу

Дайны дараа дүрвэгсэд, олзлогсод, цагаачид, эсвэл хэлмэгсэд, эх орноосоо урван тэрслэгчдийг бүгдийг нийгмээс шууд тусгаарладаг бөгөөд тэд хорих лагерт маш хүнд хүчир ажил хийж ихэнхи нь хоол тэжээлийн дутагдлаас болж амиа алддаг байна. Ойролцоогоор 200 мянган хүн тэжээлийн дутагдлаар амь насаа алдсан гэх тоо байдаг. Тэдгээр хүмүүсийн гэр бүл, хамаатан садан ч цөлөгдөж, шийтгүүлдэг байна.

Төлбөртэй боловсрол

Хойд Солонгосын хүүхдүүд заавал сургуульд сурах ёстой. Гэхдээ тэд төлбөртэй сурах ба хичээлийн ширээ, сандал, бүгдийг нь өөрсдөө төлж, эсвэл авчирч сурдаг.

Он тоолол өөрөөр явдаг

Өнөөдөр Хойд Солонгост 2017 биш 105 он болж байна. Тэд анхны удирдагчийнхаа төрсөн оноор он тооллоо боддог. Ким Ир Сен 1912оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн. Тиймээс жилийн бүрийн 4 дүгээр сарын 15-нд хуучин оноо үдэж, шинээ оноо угтдаг.

Сонгох, сонгогдох гэсэн ойлголт байхгүй

Энд удирдагч бүгдийг шийддэг. Тэр хэнийг ямар албан тушаалд томилох, хэнийг халж, шийтгэл ноогдуулах вэ гэдгийг шийдвэрлэнэ. Харин иргэд түүний шийдвэр, тушаалыг эсэргүүцэлгүйгээр дагадаг.

Кимийн гэр бүл л улсаа удирдана

Ким Ир Сен бол Хойд Солонгосын анхны коммунист удирдагч юм. Харин дараагийн удирдагчид нь түүний хүүхдүүд. Хэрвээ хүүхэдгүй бол түүний удмын хүмүүс л удирдагчийн суудал сууж, улсаа удирдах бөгөөд дараагийн удирдагч бүгд түүний хүүхэд эсвэл хүүхэдгүй тохиолдолд түүний удмын хүмүүс л байх ёстой.

Удирдагчдийн хүслээр л улс нь хөгждөг

Одоогийн удирдагч Ким Жон Ун электроны тал дээр сонирхолтой. Тиймээс дайны зэр зэвсэг, баллестик пуужин зэргийн үйлдвэрлэлд улс даяар анхаарч, чармайн ажиллаж байна. Технологийн салбарын хөгжил нь дэлхийтэй өрсөлдөж байгаа. Гэвч бусад салбарууд нь уналтад орсон.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих