Цуурхалаас болж “Жи тайм”-ын хохирлыг барагдуулах ажил удааширч байна
Жи-Тайм Корпорейшн” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа билээ. “Жи тайм”-ын хохирогчдыг цуурхалд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулсан байна.
Учир нь үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл гадуур тарж байгаа аж.
Хохирсон иргэд үүнд итгэж, цагдаагийн байгууллагад хандах нь удааширч байгаа тул энэхүү хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулах ажил хүндрэлтэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
URL: