Бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ эхнэрээ захирлаар тавьсанаа зөвшөөрөв үү

527-1413968935c7b847654327dd1651ed67ad26b8f212_LБоловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Боловсролын бодлогын газрын даргаараа Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгийн захирал асан Т.Ган-Эрдэнийг томилжээ. Зарим хэвлэлээр Т.Ган-Эрдэнэ өөрийнхөө оронд Химийн хүрээлэнгийн захирлаар эхнэрээ томилсон, БСШУС-ын сайд Ж.Батсуурийн үгэнд ордоггүй, дураараа авирладаг. Тиймээс МАН-ын удирдлага Ж.Батсуурь сайдад хариуцлага тооцох тухай асуудал яригдаж эхэлсэн талаар мэдээлсэн юм.

Бид Ж.Батсуурь сайдтай холбогдож энэ талаар тодруулах гэсэн ч тэрбээр “Хуралтай байна” гэсэн хариу өгөв. Харин тус яамны Бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ хэлэхдээ “Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэн нь захирал томилох журам, дүрэмтэй. Академиас сонгон шалгаруулалт зарлан, хамт олны хурлаар хэлэлцэж, нууцаар санал хураан, захирлаа томилдог. Энэ нь Боловсролын яамтай ямар ч холбоогүй. Миний гэр бүлийн хүн ямарваа нэг албан байгууллагад ажиллаж болох байлгүй дээ, тийм ээ” гэв.


URL:

Нэр: zochin Огноо: 15 March 2017

eoeoeeoeo MAN namiin teneguud tenegtej ugdug bbna shdee

Сэтгэгдэл бичих