АНУ, Япон, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

ce84929875cffd76d415c88ded95c40e_x3АНУ,  Япон,  Өмнөд  Солонгосын  цэргийн хамтарсан сургуулилт эхлээд  байгааг  “Ариранг ньюс” мэдээллээ.  Гурван талт энэ сургуулилт нь  Умард  Солонгосын   пуужингийн  болзошгүй халдлагаас  урьдчилан  сэргийлэх зорилготой  юм байна. Сургуулилтыг  Умард  Солонгос 4  ч баллистик  пуужин харваж  туршсанаас хойш  2 долоо хоногийн дараагаас хийж байгаа.

Хамтарсан  сургуулилтад  урьдчилан анхааруулах  “Иджис” системээр тоноглосон эскадрын  мина  зөөгч  Өмнөд Солонгосын 3 хөлөг онгоц, Америкийн  “Куртис Вилбур”  мина зөөгч,  Японы  “Кирисима”  байлдааны  онгоц оролцож байгаа юм.  Үүнээс өмнө   эдгээр улсууд  өнгөрсөн оны  зургаа, арваннэгдүгээр сар болон энэ оны нэгдүгээр сард гээд гурван ч  сургуулилтыг  хийсэн.

Мөн  Өмнөд  Солонгост  АНУ-тай хамтарсан  “Ки Рисолв”, “Фоал Игл”  цэргийн  хамтарсан  сургуулилт энэ өдрүүдэд болж байгаа.   Умардын  тал   эдгээр цэргийн хамтарсан сургуулилтыг  Солонгосын  хойгт  цөмийн дайн хийхээр сургуулилж байна хэмээн  үздэг  бөгөөд цөмийн  болон пуужингийнхаа хүчин чадлыг  нэмэгдүүлэх  шалтаг болгон ашигласаар ирсэн  юм.


URL:

Сэтгэгдэл бичих