Авлигад идэгдсэн таван орон

1489542675_aaaa1Forbes.com сайтаас Азийн хамгийн их авлигад “идэгдсэн” таван улсыг нэрлэлээ

5.Мьянмар улс 40 хувь

2013 онд Мьянмар улс Авлигын эсрэг хууль санаачилсан хэдий ч судалгаанд оролцогсдын тэн хагас нь цагдаа нар хамгийн их авлигад автсан гэсэн үр дүнг гаргажээ. Түүнчлэн тус улсын шүүх хээл хахуульд 40 хувь идэгдсэн юм байна.

4. Пакистан улс 40 хувь

Пакистаны тухай судалгаанд оролцогчдын дөрөвний гурав нь цагдаа нар авлигад өртсөн гэсэн судалгааг гаргажээ. Тэдний 10 хүн тутмын 7 нь хээл хахуульд автжээ.

3. Тайланд улс 41 хувь

Тайландад бүх шатандаа авлигын эсрэг тэмцэж засгийн газраас 2015 онд авлигын хэргийг чангатгах тухай хууль оруулсан юм. Сүүлийн 12 сарын байдлаар гэхэд 14 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

2. Вьетнам улс 65 хувь

Судалгаанд хамрагдсан 16 улс орны хүмүүс өөрсдийн нөхцөл байдлын талаар сөрөг хандлагатай байв. Засгийн газраас ч тэр авлигатай тэмцэх талаар ажил хийхгүй байгаа юм байна.

1.Энэтхэг 69 хувь

Төрийн үйлчилгээ, эмнэлэг сургууль, бичиг баримт, цагдаа төрийн үйлчилгээ бүхэлдээ авлигад автсан. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда монди авлигатай тэмцсэний эцэст 53 хувьд хүргэж чадсан боловч дахин өсчээ.

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих