Микро автобусны жолооч хүчингийн хэрэг үйлджээ
Ажилдаа явж байсан 20 настай бүvгүйг хэсэг залуус чирэн микро автобусанд суулгаж, бүлэглэн хүчиндсэн жигшүүрт хэрэг өчигдөр гарчээ. Тус хэрэг Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт, Зүүн нарангийн орчимд болсон байна.
Болсон явдлын талаар хохирогч эмэгтэй Баянгол дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, гомдол гаргасан аж. Одоогоор хэргийн эзэд тогтоогдоогүй гэнэ. Харин дүүргийн цагдаагийн газар тухайн микро автобус болоод сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
URL: