Харцага Г.Алтангэрэл начин Ч.Цогбаяр нар допинг хэрэглэсэн гэдэг нь батлагдлаа
Улсын наадамд барилдаж шинэ цол хүртсэн Ховд аймгийн Мянгат сумын уугуул харцага Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын урьдчилсан шинжилгээнээс допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан.
Харцага начингууд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй БНСУ-д биеэр очиж дахин сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ. Хоёр бөхийн “В” шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт ирсэн бөгөөд албан ёсоор олимпийн хороо 11 сарын 2-нд үндэсний бөхийн холбоонд хариуг өгсөн. Өчигдөр буюу 11 сарын 3 нд үндэсний бөхийн холбоо нь наадмыг зохион байгуулах холбоонд “В” сорьцийн шинжилгээний хариуг явуулжээ.
Хоёр бөхийн “В” сорьцийн шинжилгээ нь “А” сорьцоо баталсан буюу допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсаныг албаны эх сурвалж мэдээллээ. Хуулийн дагуу наадмыг зохион байгуулах хороо хуралдаж хоёр бөхд ямар арга хэмжээ авахыг шийдэх бөгөөд одоогоор хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
Т.Хулан
24 tsag
URL: