Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 15.00 цагт товложээ. Тус хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс хамгийн их анхаарал татах асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж оруулах аж. Тодруулбал, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай асуудал юм.
Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг хөндөж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл үйлдвэр нь баригдаагүй.
Өнгөрсөн парламентын үед буюу Шийдлийн Засгийн газрын үед Хэнтий аймгийн Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж, бодлого батлагдсан. Энэ бодлого үргэлжлэх үү, эсвэл мөн л нефтийн боловсруулах үйлдвэр байгуулах асуудлын газрын байршил өөрчлөгдсөн шиг газраасаа эхлээд олон зүйл өөрчлөгдөх үү гэдэг нь маргаашийн хуралдаанаар нэг тийш болох төлөвтэй байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдаж ашиглалтад орсон нөхцөлд алт, мөнгө зэргийг ялган авах боломжтой болно. Ийм үйлдвэр байхгүйгээс Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал доторх алтыг ялгах боломжгүй байгаа аж.
URL: