Хятадаас оруулж ирж байгаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ хорт хавдар үүсгэж байна

148946381858c76a0adce78Хүмүүний хувь заяаг олж төрсөн бяцхан хүүхэд хорт хавдарт өвчнөөр өвчилж, өдөр хоногийг шаналж өнгөрөөж байна.

Тодруулбал, Өвөрхангай аймагт дөнгөж төрсөн нярайг тархины хорт хавдартай гэсэн онош тавьжээ. Цаг алдалгүй хавдрыг нь авч эмчилгээ хийлгэхийн тулд ар гэрийнхэнд нь их мөнгө шаардлагатай болж, аргаа барсан аав ээж нь нутгийнхаа зон олонд ханджээ.

Харин өвөрхангайчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж бяцхан хүүд зориулж хандивын тоглолт хийхээр болжээ. Хандиваар цугларсан мөнгө болон ах дүүсийнхээ хурааж цуглуулсан мөнгөөр ОХУ-д яаралтай хагалгаа хийлгэх гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин эрүүл ээжээс яагаад хорт хавдартай хүүхэд төрчихвөө гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хүүхэд элдэв эмгэг өвчтэй төрөх үндэс суурь нь агаарын бохирдол дээрээс нь идэж ууж байгаа хоол хүнсээс 100 хувь болж байгаа гэдгийг нарийн мэргэжлийн эмч нар хэлээд байгаа юм.

Тэгвэл хүүгийн ээж жирэмсэн болсон цагаасаа эхлэн хоол хүнсэндээ хүнсний ногоог ихээр хэрэглэж, жимс жимсгэнэ их иддэг байжээ.

Эмч нар ч хүнсний ногоог сайн хэрэглэ гэж зөвлөдөг байж. Ээж ч ногоо сайн идэх хэрэгтэй байх гэж боддог байжээ. Хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан ногоо нь дан урд зүгээс оруулж ирдэг Хятад ногоо байжээ.

Хятадаас оруулж ирж байгаа ногоо жимс жимсгэнийг удаан хугацаанд муудахгүй байлгах тариа шахдаг. Усан үзмийг бэлцгэр хэвээр нь байлгахын тулд кола ундаа шахдаг. Элдэв янзын зүйлээр бордож тарьж ургуулдаг гэсэн мэдээлэл байдаг. Бид нүдээрээ хардаггүй, чихээрээ сонсдог болохоор үрийг нь яаж тарьж ургуулдаг, юугаар яаж хийдгийг нь огт мэдэхгүй. Гадаад үзэмж харагдах байдалд нь хууртаад л Хятад хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаж авч идэж хэрэглээд эцэстээ хорт хавдартай болох өвчний үүр болох зэрэг эрсдэлтэй нүүр тулгарч байгаа юм. Хятадаас оруулж ирсэн ногоо, жимс жимсгэнэ бидэнд эргээд хор хөнөөл учруулж болох аюултай юм байна шүү. Ер нь урдаас оруулж ирж худалдаалж зардаг жимс ногооноосоо худалдагч нар өөрсдөө идэж ууж хэрэглэдэггүй юм билээ шүү.

Ямар байдлаар ямар замаар яаж оруулж ирдгийг нь мэддэг болохоор тэр биз. Харин сайхан гэгч угааж цэвэрлээд монголчууддаа зарж борлуулдаг.

Ер нь бол манайд хүнсний аюулгүй байдал алдагдсан. Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа элдэв хүнс ногоо хоол болохоос хор болдог цаг дор амьдарч байгаа юм бишүү.

Тиймээс хэрэгтэй хэрэггүй нэр ус амт шимт нь үл мэдэгдэх хоол хүнсний бүтээгдэхүүн болон ногоо, жимс жимсгэнээс татгалзаж суръя. Эрүүл мэнддээ элдэв өвчин, хорт хавдраар хөрөнгө оруулалт хийхээ зогсооё.

О.Сайхан

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих