БАНКУУДААС ИРСЭН САНАЛЫГ МОНГОЛБАНК БИЕЛҮҮЛСЭНГҮЙ
Гадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас ирсэн саналыг Монголбанк биелүүлсэнгүй.
Тодруулбал, банкууд 2458.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 1.3 сая ам.доллар худалдан авах, 2458.62 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 5.4 сая ам.доллар худалдах, 353.08 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 39.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй болно.
Мөн банкууд своп, форвард арилжаагаар 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.
URL: