Европын улсууд Туркыг “блоклов”

1489459813__95138571_mediaitem95138568Европын улс орнууд Туркын элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудад блок буюу хорио тогтоож эхэллээ. Шалтгаан нь Турк улсад болж буй улс төрийн асуудалтай холбоотой аж. Ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Турк улс үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд уг өөрчлөлтөнд парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу буюу бүх эрх мэдэл нэг хүнд төвлөрөн шилжих тухай асуудал хөндөгдөх юм.
Туркийн Гадаад харилцааны сайд Мевлут Кавусоглу Нидерланд улс руу айлчлал хийхээр төлөвлөөд байсан. Учир нь Нидерланд улсад цагаачлан суудаг болон хоёр иргэншилтэй иргэддээ хандан эх орондоо ирж төрийн эргэлтэндээ оролцохыг уриалах байсан аж. Гэвч Дани, Нидерланд, Австри, Герман улсууд төрийн асуудалд гадны иргэдээ оролцуулахгүй, улс төрийн сурталчилгаа хийхгүй байхыг анхааруулж, дотооддоо асуудлаа дотооддоо шийдвэрлэхийг сануулан тус улсуудад суух элчин сайдын яамдуудыг түр хугацаанд блоклох, хорио тогтоох арга хэмжээ авсан байна. Энэ нь гарч болзошгүй үймээн, бослого зэргээс урьдчилан сэргийлсэн алхам гэж тайлбарлажээ. Мөн хүчний байгууллагууд бэлэн байдалд шилжин ажиллах болсон байна.
Үндэстэн агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих