Бидний бүхнээс илүү айдаг 10 амьтан
Хүн бүрт л айж явдаг олон амьтан байдаг байх. Тэгвэл энэ удаа бид манай дэлхий дээрх олон амьтад дундаас илүү олон хүний айдсыг төрүүлсэн 10 амьтаныг нэрлэж байна.
10. Чоно
Олон хүн чононоос айдаг. Чонотой таарсан олон хүн түүнийг аймшигтайг ярьдаг. Мэдээж чононд бариулсан хүмүүсийн тухай үлгэр домог олон байдаг ч өнөө үед энэ байдал эсрэгээрээ болсон билээ. Чоно бидний тэднээс айдагаас илүү биднээс айж байдаг аж. Түүний эзэмшил газарт түүнд муу зүйл хийхгүй л бол чоно хүн рүү дайраад байдаггүй гэнэ.
9. Хулгана
Хулгана – энэ жижигхэн амьтан таны галт тогооны өрөөнд явж байвал яах вэ? Дийлэнх хүмүүс айсандаа орилдог. Мөн энэ жижигхэн хулгана гурван долоо хоногт ойролцоогоор 11 гөлчгий гаргадаг бөгөөд аймшигтай хурдан үржих чадвартай юм байна. Түүнийг устгах олон арга хүмүүс бодож олсон ч түүнээс айх айдсыг давах арга олдохгүй биз ээ.
8. Пиран
Хэрвээ та Амазон мөрний усанд орохыг хүсвэл эхлээд аймшигтай жижигчин махчингийн тухай сонсох хэрэгтэй байх. Олон тоогоороо сүрэглэн явдаг энэ загасны дайралтад өртсөн амьд биетээс яс л үлддэг гэнэ. Асар том хүчтэй шүднүүдийнхээ тусламжтайгаар хоромхон зуурт л махыг ховх сордог энэ загас Өмнөд Америкийг айдаст автуулсаар.
7. Гризли баавгай
Ямар ч эр хүнээс хэд дахин хүч чадалтай энэ амьтан өөрийн савраараа хүнийг агшин зуурт л алж чадах аж. Түүний саварт жил бүр л тодорхой тооны жуулчид амиа алддаг тоо баримт байдаг.
6. Цагаан аварга загас
20 футын урт энэ аварга цагаан загаснаас айддаггүй хүн гэж ховор байх. Дээр нь маш хурдан энэ мангасын талаар олон кино хийсэн байдаг. Гэвч үнэн амьдрал дээр цагаан аварга загас хүн рүү дайрсан 100 гаруй тохиолдол байдаг гэнэ. Энэ нь бусад амьтадын хажууд маш бага тоо юм.
5. Сарьсан багваахай
Цус сорогч энэ амьтаны тухай олон домог яриа байдаг. Гэвч хүн рүү дайрсан гэх 1000 тохиолдлын ердөө гуравт нь цусыг нь сорсон байдаг байна.
4. Аалз
Дэлхий дээр маш олон төрлийн аалз байдаг. Энэ зураг дээрх аалз бол арахнофоб. Арахнофоб маш хүчтэй хор бүхий аалз юм. Хүнийг ч алж чадах аж.
3. Зөгий
Зөвхөн АНУ-д гэхэд 2 сая хүн зөгийний харшилтай байдаг гэнэ. Ийм харшилтай хүмүүс зөгийнд хатгуулахад 5 минутанд үхлийн байдалд ордог аж.
2. Могой
Дэлхий дээрх нийт могойны 10 хувь нь хортой байдаг. Гэвч жил 30000 хүн амиа алддаг гэнэ.
1. Шимэгч хорхой
Энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай алуурчинг танилцуулж байна. Амьд биетийн дотор амьдрах энэ шимэгч хорхойнууд 30 хүртэл жил амьдрах чадвартай ажээ. Мөн тэд өндөг гаргаж үржих бөгөөд жил бүр маш олон тооны хүний амийг авч явдаг ажээ.
tsagtur
URL: