УИХ-н гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ОУВС-д зөвлөмж хүргүүллээ

8123

Намаа хоёрт (би нам бус л даа), Улсаа нэгд тависан аудитор Л.Отгонбаяр би эхний удаад дараах цөөн зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1. 2017 оны 3 сарын 21-д төлөх 580.0 сая ам.долларын төлбөрийг 7 жилийн хугацаатай, 7.625%-н хүүтэй шинэ бондоор дахин санхүүжилт хийснийг тань богино хугацаанд зөвтгөж болох боловч дунд, урт хугацаанд гадаад, дотоод өр болон төсвийн алдагдалыг санхүүжүүлэхдээ дахин санхүүжилтийн арга хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
2. Гадаад, дотоод өр болон төсвийн алдагдалыг санхүүжүүлэхдээ дотоод эх үүсвэрүүдийг дайчилмаар байна. Олон хувилбар байж болох бөгөөд үүнээс ганцханыг дурдвал арилжааны банкуудад хадгалж байгаа 8 их наяд төгрөгийн хадгаламжийг эргэлтэд оруулж, төрийн өмчит компаниудын хувьцааг хоёрдогч зах зээл дээр арилжиж хөрөнгийн зах зээлээ ч хөгжүүлье, өрөө ч дарья, дахин өр тавихгүй байя, төрийн өмчит компаниудыг нийтийн хяналтад оруулья.
3. Засгийн газар, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 7 төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн нь зарим талаар өндөр эрсдэлтэй байгааг эргэж харна уу. Хадгаламжийн хүүг зориулалт болон хэмжээгээр нь ялгахгүйгээр бүхэлд нь татвар ноогдуулах бодлого нь цалингаас суутгасан ХХОАТболон ноогдол ашгийн орлогод төлсөн татварын дараах мөнгөн хөрөнгийг банкинд байршуулсанаас олсон хүүгийн орлогоос давхар татвар ноогдуулахаар байгааг анхаарна биздээ.
4. Төсвийн алдагдалыг нөхөх болон гадаад, дотоод өрийг төлөхийн тулд татвар нэмж, эдийн засгаа хумих, далд эдийн засгийг нэмэгдүүлэх бодлого чинь богино хугацаанд татварын орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй байж болох ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй байж болзошгүй шүү.
5. НДШ-ийн хувь хэмжээг өсгөх, тэтгэвэрийн насыг нэмэх бодлого чинь шимтгэл төлөгчдийн тоог хумиж, шимтгэл төлөх сонирхолыг бууруулж, ингэснээр тэтгэвэрийн санд хуримтлуулах дүнг багасгаж, илүү эрсдэлд хүргэж болзошгүйг анхаарна уу.
6. 7 төрлийн татварыг нэмж, татварын орлогыг нэмэгдүүлэх бодлого чинь бартераас өөр солилцоогүй, цусгүй болж байгаа эдийн засгийг хумиж, далд эдийн засгийг бий болгож, ажилгүйдлийн тоог өсгөж, гадаадад боолын хөдөлмөр эрхлэгчдийн тоог нэмэгдүүлж, дунд, урт хугацаанд өрийн дефолт биш улс орны дефолт болж хувирахыг анхаарна биздээ.

Эцэст нь өр болон төсвийн алдагдалыг татвар нэмж төлөх ард түмэн бий болгоогүй юм ш дээ уул нь. Өвчний оношоо олоогүй эмчилгээ хүндрээд амь насанд хүрэх вий дээ. Зөв гарц бол оффшоорчдын мөнгийг оруулж ирэх, тараасан мөнгөө хурааж авах бодлого шүү дээ.

Шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд түмэнд түгээнэ үү.

Otgonbayar Legshid Лэгшидийн Отгонбаяр

https://www.facebook.com/LegshidiinOtgonbayar/posts/1447774815263840


URL:

Сэтгэгдэл бичих