ОЮУТНУУДДАА 200 МЯНГААР НОМ ШАХЖЭЭ

d7619de96b2d63165fb0082e00a07413Багш нар оюутнууддаа ном шахах үзэгдэл сүүлийн үед хүчээ авч номынх нь үнэ нь ч өссөөр байна. Хаа нэгтээ сонсогддог байсан энэ мэдээ хүн бүрийн чихэнд хүрдэг ч өөрсдөө оюутан биш болохоор ихэнх хүмүүс тоодоггүй. Гэвч сургалтын төлбөрөө яая даа гэж өдрийн бодол шөнийн зүүд болж тархиа гашилгаж байгаа оюутнуудад багш хүн байж ичих ч үгүй 200 мянган төгрөгний цуврал номнуудаа шахчихаад хэнэг ч үгүй суух багшийг багш гэх үү. Бодитой нэг жишээн дээр дурдахад саяхан “Mongolian next top model” тэмцээнд түрүүлсэн Б. Цэрэндолгорын сурдаг “Ач” Анагаах ухааны их сургууль дээр ийм явдал болжээ. Эмгэг физилогийн тэнхимийн багш Пунсалдулам өөрийн бичсэн 10 ширхэг номоо өөрийн ордог бүх ангийнханд шахсан байна. Хэрвээ авахгүй бол шалгалтанд оруулахгүй гэж дарамталжээ. Гэтэл шалгалт нь өнөө маргаашгүй тулчихаад байдаг. Ингэж хүчээр тулгачихаад тэднийг хаанаас мөнгө ол гэж байгаа юм бол доо. Энэ нь буруу аргаар ч хамаагүй мөнгө олоод миний номыг л аваадах гэж байгаатай агаар нэгэн санагдсанаа нуух юун. Багш нар минь ингэж хүний сурч боловсрох эрхийг боож хаагдуулахаа больчихооч ээ.

О.ӨНӨР

zaluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих