“Жаран тэрбумын эзэн” хотод засаглана гэв үү?

1212-3Өглөөгүүр “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдөнө” гэсэн бор шувууг нисгэж хаврын харшлийг эхлүүлсэн “босоо” С.Ганбаатарын араас хоёрдогч бор шувуу нисч ирэв. Үдээс хойш дэрхийсэн энэ шувууны эзэн нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг хэрхэн босгох вэ гэсэн алдартай яриа бүхий бичлэгээр олны танил болсон хүн.

Яг одоо онлайнд УИХ-ын дарга М.Энхболд энэ зун Ерөнхийлөгч болно. Тэгэхээр Төв аймагт дахин сонгууль болно гэсэн үг. Энэ сонгуульд Хотын дарга Су.Батболд нэр дэвшиж өрсөлдөнө. Тэр УИХ-ын гишүүн болно. Ингэхээр Хотын даргын суудал эзгүйрнэ. Тэгэхээр тэр суудалд өдгөө НИТХ-ын даргаар ажиллаж буй Ц.Сандуй очихоор тохироо хийсэн гэх мэдээлэл яригдаад эхэллээ” гэсэн мэдээ гарч, залуу даргыг “баясгаж” байна.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ын Хотын намын хороог авч орсон Ц.Сандуй хэрвээ “даагнаас унаж бэртээгүй бол” нийслэлд засаглах байсан гэсэн яриа өнгөрсөн зунаас хойш тэнүүчилдэг. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч ялагч нь байтугай нэр дэвшигчид нь хараахан тодроогүй л байна. Ийм үед ирэх сонгуулийн дараах бялуу хуваарилалтыг дарга өөрөө сэрүүн зүүдлээд байна уу, өмнөөс нь өөр хүн зүүдлээд байна уу?

Эх сурвалж: UPDOWN.MN


URL:

Сэтгэгдэл бичих