С.Зоригийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дөнгөж сая /10.00 цагт/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.Шүүх хуралд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү нар оролцох юм. Мөн прокуророор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нар оролцох бол шүүгч нь хэн байх талаарх мэдээлэл одоогоор нууц хэвээр байгаа. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилж мэдээлэхгүй байхаар төлөвлөсөн байна.
URL: