Хар алтаа борлуулж уул уурхайн салбараа босгох монгол
Уул уурхаин салбараас бусдыг нь хөгжүүлье гэсэн ч цаад хэрэгтээ эргээд уул уурхайтай холбогддог. Учир нь, бусад салбарыг хөгжүүлэхэд мөнгө, санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Үүнийг өнөөх л уул уурхайн салбараас олохоос өөр аргагүй. Гол түүхий эд нь нүүрс, зэс, алт. Эдгээрээс хамгийн түгээмэзл, нөөц ихтэй нь нүүрс. Бид нүүрснээс хамааралтай уул уурхайгаас ойрын хэдэн жилдээ салахгүй, эргүүлж тойруулж мөлжсөөр л байх болно. Гэсэн ч дэлхийн болон экспортлогч улс орны худалдан авалт, үнийн бууралтаас шалтгаалан хазайж зхэлсэн эдийн засгийн баганаа эргээд босгохын тулд чадахаараа мэрийх хэрэгтэй болов. Хар алтны хаад бид алтаа олборлох, борлуулах, гаднын том компанийн тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалт татах гээд олон зүйл бий. Одоогоор нүүрсний үнэ дэлхийн зах зээлд бага хэмжээгээр ч болов тогтмол байгаа нь нэг хэсэгтээ үнийн уналтыг үгүй хийв. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нүүрс өнгөрсөн баасан гаригийн байдлаар 92 ам.долларын үнэтэй байна.
Эдийн засгийн гол тулгуур болсон салбараа авч явахын тулд хууль, эрхзүйн орчин, гаднын хөрөнгө оруулалт татахаас эхлээд хийх ажил их байгаа. Уул уурхайд хөрөнгө оруулахыг хүссэн гаднынхан манай улсын хууль эрхзүйн орчноос илүү тогтвортой бодлогод анхаарлаа хандуулдгийг мэргэжлийн хүн хэлж байсан. Тиймээс ч саяхан Канадын Торонто хотод болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалгад манай улс ‘Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр форум зохион байгуулсан. Манай улсаас зохион байгуулсан хуралд 240 орчим хүн оролцсоны 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байжээ. Тодруулбал, монголыг сонирхогчдьш TOO хоёр дахин өссөн аж. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж болон албаны хүмүүс оролцсон. Харин хувийн хэвшлээс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн Хуулийн хэлтсийн дарга Б.Сүвдэрья, “Эрдэнэ Ресурс Девеяопмент”-ийн захирал Петер Акерли, “Аспайр Майнинг”-ийн захирал Дэвид Полл, “Степпе Гоулд”-ийн захирал Мэттью Вүүд ззрэг манай улсын томоохон уул уурхай, тэр дундаа нүүрсний том компанийн төлөөллүүд оролцсон. Чуулга уулзалтын үеэр уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй болон хэрэгжүүлэхээр телөвлөж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилгыг танилцуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай компаниудын одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгоп Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлж буй талаар хэлэлцсэн аж. Эдгээр уулзалтуудын үр дүнд манай улс уул уурхайн салбарт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ мэтээр эхнээс нь эерэг мэдээ дуулгаж зхэлсэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид манайхыг дахин сонирхож эхалсэн байна. Үүнээс гадна Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлснээр гаднын компаниудыг манай зах зээлд орж ирэх боломжийг нээж өгсөн бөгөөд энэ талаар олон улсын томоохон чуулга уулзалтын үеэр танилцуулсан нь гаднынхны сонирхлыг татсан нь мэдээж.
Уул уурхайн болон нүүрсний зах зээлд гуравдагч, дөрөвдэгч улс орнуудыг татаж оролцуулахаас гадна экспортын ихэнх хувийг эзлэдэг улсын хэрэглээний талаар судлах нь зүйн хэрэг. Тодруулбал, өнгөрсөн онд манай улс 13.3 сая тонн нүүрс экспортолсны 96.9 хувийг Хятад руу гаргасан. Манай улсын нүүрсний 85 хувийг коксжих нүүрс үлдсэн хувийг эрчим хүчний нүүрс эзлэдэг. Харин Хятадыгн нүүрсний хэрэглээ энэ оноос 2018 он хүртэл буурах тооцоо гарчээ. Хэдийгээр гол экспортлогч улсын нүүрсний хэрэглээ буурч байгаа ч өөр бусад улсын нүүрсний хэрэглээ өсч байна. Тодруулбал, олон улсын хэмжээнд нүүрсний зах зээлийн эхний тавд Хятад, АНУ, Энэтхэг, Индонез, Австрали улс багтдаг бөгөөд эдгээрээс Энэтхэг, Индонезийн нүүрсний хэрэглээ илүү хурдтай өсч байгаа. Энэ нь цаашид тогтмол үргэлжлэх хандлагатай байгааг олон улсын судлаачид ажиглажээ. Тухайлбал, олон улсын байгууллагуудын хийсэн тооцоололоор 2017 онд Энэтхэг улс тэрбум тонн нүүрс хэрэглэх тооцоо гарчээ.
Манай улс 2011 овд хамгийн их буюу 22.5 сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн онд 25.8 сая тоннд хүрч, түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болж, экспортын орлого 978 сая ам.доллар болсон. Энэ нь нийт экспортын 20 хувийг бүрдүүлж байсан юм. Харин энэ онд 23 сая тонн нүүрс экспортлоно гэсэн нь өмнөх оноос 10 сая тонноор илүү. Ингэж нэмэгдүүлсэн нь өнгөрсөн онд Баруун цанхийн уурхай ашиглалтад орсонтой холбоотой. Зүүн цанхийн уурхайгаас төлөвлөсөн хэмжээгээр нүүрсээ экспортолж байгаа учраас Баруун цанхи ч бас боломжтой хэмээн харж байгаа юм. 2025 он гэхэд БНХАУ АНУ нүүрс түлж байгаа станцуудын үйл ажиллагааг зогсоож, сэргээгдэх эрчим хүч ашиглахаа мэдэгдсэн ч бусад улсын нүүрсний хэрэглээ байсаар л байх болно. Харин манай улс 2025 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох тухай 2014 онд мэргэжлийн хүн хэлж байсан. Гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, ложистикийн асуудлиа шийдвэрлэж чадвал энэ нь биелэх боломжтой. Нүүрсний нөөц байгаа боловч түүнийг илрүүлээгүй, тоггоогоогүй орд цөөнгүй бий. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 600 гаруй сая тонн нүүрсний нөөцийг албан ёсоор батлуулсан ч яг ордынх нь хэмжээнд иж бүрэн судалгаа хийгдээгүй. Багануурын уурхайд нарийвчилсан хайгуул хийж 700 гаруй сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон байдаг. Энэ мэтээр илрүүлбэд нөөц хангалттай бий. Тиймээс үүнтэй холбоотойгоор энэ онд Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлсэн нь гаднын компани, хөрөнгө оруулагчдыг татах том гэгчийн шар тос болов.
Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, зрчимтэй өсөлтийг бий болгоход уул уурхайн тэр дундаа хар алтны нөлөө маш өндөр. Энэ онд 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар геологийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэхээр болсон аж. Үүний хүрээнд нийт 30 гаруй төсөл хэрэгжиж байгаа юм байна. Ирэх онд дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн тэрбээр “Одоогийн байдлаар хайгуулын 2100 орчим, ашиглалтын 1500 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувьд тусгай зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, наад зах нь 15-20 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа” гэжээ. Уул уурхайн салбарт хамгийн үнэтэй металл болох алтаа Төвбанк олон улсын зах зээлийн үнээр авч эхэлсэн. Улсын сан хөмрөгт хэдий чинээ алт цуглана, төдий чинээ нөөцтэй болж байна гэсэн үг. Харин хар алтаа үнэ цохиж зарж, борлуулах, хөдөлгөх орчин нөхцөл бүрдүүлэхэд төр хувийн хэвшлүүд ханцуй шавдан орох нь эдийн засгаа сэргээхэд эерэг нөлөө авчирна.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: