АНУ, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо 40 хувиар буурчээ

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсноос хойш 2 сарын хугацаа өнгөрөөд байна. Түүнийг үүрэгт ажилдаа орсноос хойш бүтэн нэг сарын хугацаанд Америк, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо 40 хувиар буурсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хил, Гаалийн албанаас мэдээллээ. Тус албаны мэдэгдэж байгаагаар өнгөрөгч хоёрдугаар сард зүүн өмнөд хилийн орчмоос 18,762 хууль бус цагаачийг барьж саатуулсан бол, өмнө нь буюу нэгдүгээр сард, 31,578 хууль бус цагаачийг барьж саатуулжээ.

Энэ нь хоёрдугаар сарыг нэгдүгээр сартай харьцуулахад, 20 хувиар илүү хууль бус цагаачийг саатуулсан гэсэн үг юм. Энэ тухай АНУ-ын дотоод хэргийн сайд, Жон Келли, сүүлийн 5 жилийн хугацаанд дахь хоёрдугаар сард хамгийн бага хууль бус цагаачдыг саатуулан баривчилсан үзүүлэлт, зөвхөн энэ онд тохиож байгааг хэлжээ. Мөн тэрээр, энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард, ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөснөөс хойшхи хамгийн таатай мэдээ болж байгааг онцолжээ.

Хил, Гаалийн албанаас мэдээлснээр, энэ жил 157 мянган хууль бус цагаач хил дээр саатуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 35 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Гэхдээ Трамп нэгдүгээр сарын 20-нд, ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараа, энэ үзүүлэлт эрс буурсныг мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Трамп үүрэгт ажилдаа орсны дараагаас хууль бусаар хилээр гаргах үйлчилгээний хөлс ч 2,5 дахин нэмэгдэж, хүний  8 мянган америк доллар болтлоо өссөн гэж Жон Келли мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих