Афганистан Зөвлөлтийн барилгуудыг сэргээхээр ОХУ-аас тусламж хүсчээ

афган(1)Афганистан ЗХУ-ын барьсан 124 байгууламжийн сэргээн босголтод ОХУ-аас тусламж хүссэн тухай “Известия” сонин мэдээлсэн байна. Үүний хариуд, Кабул ОХУ-д бизнесийн дэмжлэг амалжээ.

“Афганистан дахь олон объектуудыг тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд барилцсан, одоо ОХУ сэргээхэд туслаасай. Тэдгээр нь 100 гаруй нарийн хэлбэл 124 барилга юм” гэж Москва дахь Афганистаны элчин сайдын яамны атташе Мохаммад Касем хэлсэн байна. Тэрбээр Афганистанд энэ хүсэлтийг аль хэдийн хэлэлцсэн гэж нэмж хэлжээ.

Гуравдугаар сарын 3-нд Москва дахь Афганистаны элчин сайд Абдул Koчан, Эрчим хүчний дэд сайд болон Орос-Афганистан худалдаа, эдийн засгийн комиссын дарга Юрий Сентюриний нарт обьектуудыг нөхөн сэргээх тухай асуудлыг тавьж нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулжээ.

Касемын үгээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өөрийн улс оронд ОХУ-ын эдийн засгийн сонирхлыг бэхжүүлэхийг хүчтэй дэмжиж байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих