Төмөр замаас төрсөн тэрбумтан Л.Халтарыг АТГ-т шалгуулъя!

148938473458c6351e1c98fТөмөр замын салбар бол улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд жин дарах нөлөөтэй салбар. Тиймээс ч төмөр замын байгууллагыг хувь эрх ашигтаа нийцүүлэн ажиллуулахаар санаархдаг буруу санаатай этгээдүүд байвал, хэвлэлийнхэн дуугай өнгөрч боломгүй юм. Тэр ч үүднээс УБТЗ-ын тээвэр хариуцсан дарга Олхонууд овогт Лувсангийн Халтар гэгчтэй холбоотой анхаарал  татсан мэдээллийг хүргэж байна. Түүнийг “Төмөр замаас төрсөн тэрбумтан” гэх тодотгол дагах болоод олон жил болж байна. Энэ нь түүний  үйлдэл   бараан мөртэй нэгэн болохыг өгүүлж буй гэдгийг эхлээд тодотгоё. УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа  НИТХ-д МАН-аас нэр дэвшсэн түүний талаарх ноцтой мэдээллүүдийг эх сурвалж хэвлэлд өгсөн байдаг. Ер нь Л.Халтар мэтийн айх айдастай хүмүүс УИХ болон ИТХ-ын сонгуульд аливаа улс төрийн хүчнээр халхавчлан мөнгөө төлж ордог зохисгүй улс төр монголд цэцэглэж буй нь эргэлзээгүй  үнэн. Тэрчлэн  төмөр замчдыг хуурдаг, төрөөс бус төмөр замаас төрсөн тэрбумтан Л.Халтартай холбоотой асуудлыг хуулийн байгууллага сайтар шалгах ёстойг  хэлмээр байна. Хуудуутай үйлдлүүд нь хуулийн байгууллагаар шалгагдах ёстой Л.Халтар өдгөө төмөр замын салбарынхаа том дарга болохоор санаархаж яваа юм билээ. Бохир үйлдэл арвинтай тэрбээр төмөр замын салбарынхаа нэр хүндийг хойш татна уу л гэхээс дээш лав татахгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

Тэрбээр 2012 онд сонгуульд өрсөлдөхдөө 100 сая төгрөгийн зардлынхаа  50 хувийг “Эко констракшн” ХХК-аар, үлдэх 50 хувийг өөр нэгэн барилгын компаниар гаргуулсан  байдаг.  Яагаад барилгын бизнесийн хувийн компани, хаа хамаагүй төмөр замын Халтарын сонгуульд мөнгө гаргах болов гэдэг асуудал тухайн үед анхаарал татаж байсан. Тэгвэл Л.Халтар барилгын компаниудтай сүжрэх шалтгаан байсаар ирснийг энд өгүүлэх болно.

Л.Халтарын хуудуутай үйлдлүүд…

Ер нь бол Л.Халтар  маш их хувийн сонирхолтой этгээд бөгөөд эдийн засгийн элдэв гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцож явдаг тул  ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаад, улсад 2 тэрбум төгрөгний хохирол учруулсаныг нь тогтоосон ч хэрэг нь нам дарагдаад өнгөрсөн гэдгийг эх сурвалж хэлдэг. Тэгэхээр тэрбум тэрбумаар тоологдох мөнгөтэй холбоотой Л.Халтар хуулийнханд нөлөөлдөг үү гэсэн асуулт яах аргагүй гарч буй юм.

Л.Халтар өмнө нь  УБТЗ-ын ОУТЗТ-ийн дарга байхдаа улсын хөрөнгөөр ёстой л баруун солгойгүй тоглож, Төмөр замын Олон Улсын Тээвэр зуучийн Төвийг өөрийн хувийн өмч шигээ ашиглаж байсан мэдээллүүд байдаг ч, хууль хяналтын байгууллага одоогоор уг асуудлын мөрөөр нь ороогүй байгаа бололтой.

 Түүний хариуцсан ажлын хүрээнд Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт №034-д авлага, өглөг, урьдчилсан орлого, дансны тайланд тусгагдсан үлдэгдэл нь бүртгэлээс зөрдөг, хөтлөгдөөгүй зэрэг зөрчил их байсан байна. Монгол улсын “Нябо бүртгэлийн хуулийн” 13 заалтыг ноцтой зөрчсөн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төв “шинжээчийн дүгнэлт” гаргаж байсан боловч ямар ч арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн. Хэрэг хуучирдаггүй тул үүнийг ч бас шалгах хэрэгтэй юм.

За мөн төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор УБТЗ-ыг банкны барьцаанд тавин, 27 тэрбум төгрөгийг банкнаас гаргуулан байшин барих, бариулах нэрийн дор хувийн бизнесээ цэцэглүүлсээр явна. Үүнээс болж гэгээн цагаан өдөр хүнд зодуулсан гэж хүмүүс ярьдаг боловч үнэндээ Л.Халтар нь дарга нарт долигонож, жирийн төмөр замчдын байр авах ёстой оочер дарааллын урдуур оруулж байр өгснөөс болж зодуулсан мэтээр харагдуулах гэсэн башир арга ч байсан байж мэдэх  тул үүнийг сайтар нягтлах хэрэгтэйг эх сурвалж хэлж байна.

Мөн тэрбээр Төмөр замын газар дээр дур мэдэн байшин бариулахдаа тендер зарлалгүйгээр хууль зөрчин, өөрийн найз нөхдийн болон “Эко констракшн” ХХК-ийн  барьсан чанар муутай байрыг авах зэргээр даварсаар… тендерийн хууль зөрчсөөр байна. Үүнийг ч бас шалгах хэрэгтэй байна. Тодорхой хэлбэл тэрээр дараах төмөр замын өртөөнүүдэд ажилчдын байр нэрээр хувийн бизнесээ хийж байна. Үүнд: Мандал өртөөнд 24 айлын,  Сэлэнгэд 32 айлын,  Хөтөлд 24 айлын,  Шивээ-Овоод 24 айлын,  Түнхэлд 24 айлын гэх мэтээр 12 газар байшин бариулж байгаа аж.

Мөн “Бүргэд констракшн”, “Мандах өргөө” /УС-15 дээрхи/ 78 айлын 2 орон сууцны талаар бас шалгах хэрэгтэй байна. Тэрээр эдгээр байшинг бариулахдаа Зээлийн, Ипотекийн, мөн өөрсдийн хүчээр буюу Төмөр замын хөрөнгөөр гэх мэт олон аргаар ямар ч тендергүй МУ-ын хууль зөрчин, барилгын бизнес эрхэлж буй тул хуулийнханд шалгах үндэслэл байх ёстой юм.

Тэрээр хувийн тээвэр зуучийн “Илинск” нэртэй компаниа байгуулах үедээ өөрөө даргаар нь ажиллаж байсан ОУТЗТ-ийн чадварлаг ажилтан, боловсон хүчнүүдийг энэхүү хувийн компанидаа хууран авчирч, ажиллуулж байгаа бөгөөд ингэснээрээ УБТЗ-ын ОУТЗТ-ын бүх ачааг өөрийн энэхүү компанидаа авч, УБТЗ-ын боловсон хүчний асуудлыг давхар хямруулж, УБТЗ-ыг урьдхаасаа ашиггүй, орлогогүй, зөөвөрлөх тээвэргүй шахам болгож дампуурлын ирмэгт оруулж сөхрүүлж байгаа аж.

Л.Халтар гэж хүний үйлдлүүд хуультай үргэлж зөрчилддөг гэдгийг хэлэх хүмүүс байгаа юм. Тэрээр  “Нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн” олон заалтуудыг үйлдлээрээ зөрчиж өдийг хүрчээ.

Мөн өөрийн ах дүү төрөл төрөгсдийг ОУТЗТ-д өөр дээрээ ажилд авч, төмөр замын ажилчдын байрнаас оочер дугаарын өмнүүр тэдэндээ байр өгч, дээрхи хуулийг уландаа гишгэж байдаг. Тэдгээр ах дүү нараа дээш нь албан тушаалд томилох, дэвшүүлэх зэргээр харж үзсээр байна. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллагууд маш сайн шалгах хэрэгтэй. Тэр бол төмөр замаас төрсөн тэрбумтан мөн бөгөөд яаж цалингаар тэрбумтан болдог гэдгийг ил тод болгох учиртайг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Мөн тэрээр УБТЗ-ын ОУТЗТ-ын дарга хийж байхдаа тус байгууллагын үйл ажиллагааны мөнгөөр Сүхбаатар аймгаас авсан олон хурдан удмын адуу, тухайлбал, улсын наадамд түрүүлсэн хонгор халзан шүдлэн болон бусад адуу нь хаана бүртгэлтэй явна, хэний нэр дээр байна вэ гэдгийг шалгах хэрэгтэй. 80 саяын үнэтэй хөөрөг, адуу мал, сонгуулийн сурталчилгааны мөнгө хаанаас босгов гээд тун олон асуудал бий.

Түүнийг мэдэх хүмүүс хүн чанарын хувьд ч тун тааруу нэгэн гэдгийг нь хэлдэг.  УИХ-ын эрхэм гишүүн асан  Рааштай худ ураг барилдсан нэгэн бөгөөд гүндүүгүй тусч Рааш даргын хүчинд Төмөр замын даргад хүртэл өрсөлдөж байсан ба одоогийн местэнд хүрсэн боловч “ишиг эврээ ургахаар” гэдэг шиг мөргөж, хөөрхий Рааш даргыг одоо бүр тоохоо больсон тухай нь ярьцгаах юм билээ. Тэрээр ОУТЗТ-ийн даргын суудлаас ховхрох асуудал тулгарахад тэр хүн МАН-д элсэж, нөмөр нөөлөгт нь орсон гэдэг.

Л.Халтар төмөр замын орлогч дарга бөгөөд ЗТБХБЯ-ны сайдын зөвлөх гэдэг албан тушаалтай байхдаа  УБТЗ-ын дарга ноён Очирхүүг үл тоож, цалингаа тогтмол авдаг хэрнээ ажил дээрээ байдаггүй, харин яаманд зөвлөхөө хийгээд явдаг, эсвэл сонгууль яриад явдаг нэгэн байсныг нь хүмүүс сайн мэддэг юм билээ.

Тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө өөрийн булхай бузарыг нуухын тулд монголын 16000 төмөр замчдын эрх ашгийг хувийн эрх ашгаараа сольж, тэдний төлөө хийсэн юм шиг харагдах хувийн бизнесээрээ халхавчлан, сонгуульд өрсөлдөж, өөрийгөө МАН-ын нэр дор НИТХ-ын сонгуульд уяж байлаа.Үүний тод жишээ бол, БГД-ын 4-р хороонд баригдсан “Голден Парк” буюу “Эко констракшн” ХХК-ийн барьсан 760 айлын чанар муутай орон сууцнаас нь харж болно.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс үзэхэд Л.Халтар гэж этгээдийг АТГ-аас шалгах ёстой гэсэн дүгнэлтэд хүрэхээр байгаа юм. Албан тушаал, эрх сүрээ ашиглан өөртөө ашигтай шийдвэрүүдийг гаргадаг энэ ДАРГА-ыг сайтар шалгахгүй бол, төмөр замын салбарын нэр сүрийг авах юмгүй болгож, цаашлаад улс орны эрх ашигт халтай олон бохир үйлээ давтаж болзошгүй юм.

Эх сурвалж: Саакньюс.мн


URL:

Сэтгэгдэл бичих