Буриадад жуулчид цасан нурангид дарагдаж нэг нь амиа алджээ
Буриадын Мамай Кабанскийн дүүргийн ууланд дөрвөн жуулчин цасан нурангид дарагдсан тухай бүс нутгийн онцгой байдлын газар мэдээлжээ. Тэдний нэг нь нас барсан байна.
Энэ явдлын тухай жуулчдын нэг нь мэдээлсэн гэнэ. “Дөрвөн хүн Мамай уулын цас дор орсон байв. Аврагчид үйл ажиллагаагаа явуулж “нүүлгэн шилжүүллээ” хэмээн Онцгой байдлын төлөөлөгч ярьжээ.
Нас барсан хохирогч Францын иргэн тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, эдгээр дөрвөн хүн Эрхүү мужаас ирсэн гэнэ. Тэд ОХУ-ын холбогдох байгууллагуудад бүртгэгдээгүй байжээ.
М.Баяр
URL: