14 тэрбум төгрөгөөр Ерөнхийлөгчийн сонгууль хийнэ

21301489373160Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлосон. Улмаар Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, цаг хугацааны хуваарьт сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах зэрэг ажлуудыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан  тусгажээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваариа баталжээ. Төлөвлөгөө дагуу энэ сард хэсэг байгуулах аж. Сонгуулийн тухай хуульд хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна. Хэсгийг сум, дүүргийн ИТХ–ын тэргүүлэгчид байгуулах юм байна. 2 сарын 26-наас өмнө хэсгээ байгуулаад дууссан байх ёстой гэж СЕХ–ны дарга Ц.Содномцэрэн хэлж байсан. Тэгэхээр байгуулагдаад дууссан болов уу.

Түүнчлэн 2 сарын 26-наас өмнө Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт болон нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Одоогоор яг хэдэн төгрөгийг өрсөлдөөндөө нэр дэвшигч зарцуулах тухай зарлаагүй байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж  тав хоногийн хугацаанд дуусна. Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сарын 2-нд эхэлж, 6-ны өдөр дуусгавар болох юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-ны дотор багтаан олон нийтэд зарлах юм.


URL:

Сэтгэгдэл бичих