Д.Дорлигжавын баруун гар П.Эрдэнэцогтын нэр ГОК-ын захиралд яригдаж эхэллээ

Эрдэнэтийн ГОК-ийг тойрсон асуудал мөнхийн сэдэв болоод удаж байна. Талийгаач Ш.Отгонбилэг захирлыг “Зууны луйварчин” хэмээн цоллож, захиалгат нэвтрүүлэг хийж олонд цацсан тэр цагаас хойш захирлаар ажиллаж байсан хүмүүс бүгд л ямар нэг хэмжээгээр асуудалд орооцолдсон билээ. Д.Дорлигжав гэхэд л 800 саяын асуудалд холбогдож нэг хэсэгтээ шуугиулж байсан бол УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Х.Наранхүү захирал ч эдүгээ мөн АТГ-т шалгагдаж байгаа.

Тэгвэл өдгөө энэ хэл амтай албан тушаалыг хашиж буй Ч.Ганзориг захирлын сонгуульт хугацаа ирэх 12 дугаар сарын сүүлчээр дуусах дөхөж байна. Ч.Ганзориг захирал ч яахав хийдгээ хийж, халаасаа түнтийлгэсэн хүн намдаа өргөх хандиваа өгчихөөд хүү Г.Тэмүүлэнгээ Архангай аймагт сойж айл бүрээр орж, алд дэлэм хадаг тус бүр хорин мянган цаасаар ирээдүйн сонгогчдынхоо гарыг мялааж далдхан санаагаа өгүүлж ядан нутаг орноороо өнгөрсөн зун тойрсон гэдэг.

Саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийг төр барьж буй намын Ерөнхий сайдын саналаар тохоон томилдог явдал эрт үеэс тогтсон заншил гэлтэй.

Харин тэгвэл энэ удаагийн ээлжит томилгооноор МАН-ын хүн биш харин АН-аас өөрийн хүнээ томилуулахаар харилцан тохиролцсон тухай жиг жуг гэлцэж байна. Учрыг цаашид тодруулбал, одоогийн Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирлын ажлыг аваад удаагүй байгаа П.Эрдэнэцогт хэмээх нөхрийн нэр нэлээд дээгүүр яригдаж байгаа гэнэ. П.Эрдэнэцогт нь урьд өмнө Д.Дорлигжав захирлын үед ГОК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад “Хамар” Т.Ганболдын оронд тохоон томилогдсон хүн юм. Хоёр нам улаан цаймдаа гарч сайдын сэнтийг шуудхан тохиролцож ирэх сонгуультай золгох гэж байгаа нь хэнд ч нууц биш.

Үүний нэгэн адил тохиролцоо нь ГОК-ийн шинэ захирлын зөөлөн сэнтий болж байна. Хэл амтай ч хэний ч халаасыг түнтийлгэдэг энэ суудалд үнэхээр дээрх тохиролцооны дагуу П.Эрдэнэцогт суух уу, эс бөгөөс МАН луу унжиж өөрийн хүнээ томилох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Аливаа юмны үнэн мөн чанарыг цаг хугацаа харуулдаг. Тиймээс бид өвлийн өвгөн бидэнд ирэх Шинэ жилийн баяраар ямар сонин бэлэг барих бол гэдгийг харах л үлдлээ.
Маш нууц сониноос…


URL:

Сэтгэгдэл бичих