Элэгийг эрүүлжүүлэх хоол хүнсүүд
Элэгний үйл ажиллагаанд хамгийн сайн бүтээгдэхүүнүүд /авокадо, сармис, шанцай,ногоон цай, хушга юм.
Элэг нь хүний ходоод гэдсэнд орж гарч байгаа хоол хүнсийг задалж, хоргүйжүүлж хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь гадагшлуулдаг чухал эрхтэн. Элгэнд хамгийн сайн нөлөөтэй цөөн тооны бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй. Үүнд:
1. Авокадо
Элгэнд маш сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний хавдараас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимс. Уг жимсэнд глутатион гэх элэгний эсийг хамгаалах, тогтолцоог дэмжих бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ бодис элгийг цэвэршүүлэх нөлөөтэй. Долоо хоногт 2 удаа хоол хүнсэндээ авокадог хэрэглэснээр элэгний хавдараас сэргийлэх боломжтой гэж үздэг.
2. САРМИС
Сармис нь аллицин болон селен гээд бодисыг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг хоргүйжүүлж үйл ажиллагааг дэмждэг. Ер нь сармис ганц элэг гэлтгүй бүх эрхтэнд сайн нөлөөтэй учраас өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
3. ШАНЦАЙ
Шанцай нь дархлааг дэмжих үйлчилгээтэйхүнсний бүтээгдэхүүн. Хоол хүнсэнд гэхээсээ илүү шүүс болгон хэрэглэвэл вирусийн идэвхжилийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
4. НОГООН ЦАЙ
Элгийг хоргүйжүүлж, өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй. Тиймээс элэгний өөхжилттэй хүмүүс ногоон цайг хэрэглэх нь үр дүнтэй.
5. ХУШГА
Элгэнд хамгийн их хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-Аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөртэй байдаг тул элгэнд ороод ургийн хүчлийг дэмждэг учраас элэгний хатууралтай өвчтөнүүд хушга хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Мөн элэгний эсүүдийг өөхөн эдээр солигдохоос сэргийлэх үйлчилгээтэй.
URL: