Та яаж суудгаараа өөрийгөө тодорхойлоорой
Таны бие таны тухай маш олон зүйлийг хэлж чадна гэдэгт итгэх үү. Бидний бодолгүй хийдэг зүйл бидний зан чанар, үзэл бодол, айдсыг хэлж байдаг. Жишээ нь яаж суудаг нь. Та дараах сонжооноос яаж суудгаа хараад өөрийгөө мэдэж аваарай:
A: Та бол урлагийн хүн хэдий ч дотроо хүүхэд хэвээрээ. Та олон янзын ажлын хооронд шилжиж дасан зохицохдоо тун сайн. Гэхдээ нэг төрлийн ажилд анхаарлаа төвлөрүүлж удаан хугацаагаар хийх дургүй байдаг. Та хааяа ямар нэгэн муу зүйл бодолгүй шууд хэлчихдэг. Гэсэн хэдий ч хүмүүст тантай харьцахад хялбар байдаг байна. Та өөрт тулгамдсан асуудлуудаасаа болж санаагаа тултал нь зовоодоггүй. Цагийн эрхээр шийдэгдэнэ гэдэгт итгэдэг. Хэрвээ шийдэгдэхгүй эсвэл шийдэж чадахгүй бол та бусдаас тусламж гуйдаг.
B: Таны төсөөлөл тун баялаг ба мөрөөдөмтгий нэгэн. Таны толгойд шинэлэг санаанууд тун их ба бусдаар дэмжигдэхдээ ч хялбар байдаг байна. Та хамт олны сэтгэл зүрх нь байж чаддаг. Та нэг газраа байх дургүй ба байнга хөдөлж аялах дуртай. Та шийдвэрийг амархан гаргадаг. Үсний засалт, ажил, хамтрагч, тэр бүү хэл амьдрах газраа хүртэл гэнэт ч солих чадвартай. Таныг жаргалгүй байлгах зүйлд цаг зарцуулах дургүй.
C: Та өөрийн шийдвэр эсвэл сонголтоо нухацтай бодож, дахин дахин шалгаж гаргадаг. Яагаад гэвэл бүх зүйл төгс байхыг хүсдэг. Таны логик сэтгэлгээ сайн бөгөөд юмыг ойлгохдоо тун хурдан. Гэвч бага зэрэг эмх замбараагүй талдаа. Гэхдээ таны юу хаана байгааг та тус сайн мэддэг. Та хүнтэй ярилцахдаа ямар нэгэн сэдвээр удаан ярилцах дургүй сэдвээ сольдог.
D: Та олон нийтийн газар сэтгэлээ ил гаргаж муудалцах дургүй. Мөн хэн нэгэн таны хажууд муудалцаж хэрүүл хийхэд тун дургүй байдаг байна. Тэврэлт, үнэсэлт бол маш их үнэ цэнэтэй. Та нээлттэй ба шууд хэлдэг төрлийн хүн. Та зарим зүйлийг үл тоосон мэт зан гаргадаг ч дотроо сэтгэл зүрхэндээ их ойрхноор хүлээж авдаг байна.
E: Та юунд ч яардаггүй. Бүх зүйлд өөрийн гэсэн цаг бий гэж боддог. Зөрүүд ба өөрийнхөө зорилгод хүрэхээс нааш сэтгэл тань амардаггүй. Гаднах үзэмж бол таны хувьд их чухал. Тиймээс аль болох сайхан харагдахын их хүч зарцуулдаг байна. Гэсэн хэдий ч энэ нь танд өөртөө итгэх итгэлийг тийм ч их өгдөггүй. Та шүүмж хүлээн авахдаа муу ба гомдомтгой.
URL: