Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дараах баримтаар эрүүгийн хэрэг үүсгэхийг АТГ шийднэ

78v4cqbc8r6fqg25i5d4jr173c (1)УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ.

 

Тэрбээр энэ асуудлаар  АТГ-т тайлбар өгсөн. Энэ талаараа “АТГ-т очиж өгсөн мэдээлэлдээ тайлбар өглөө. Надаас тайлбар аваад хуулийн хугацаа буюу 19 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ.

АТГ-ын мөрдөн байцаагч ямар санал прокурорт илгээхийг, прокурор түүнийг нь хэрхэн шийдвэрлэхийг хүн бүхэн анхааралтай ажиглаж мэдээллийг түгээж, олон нийтийн хяналтын үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг хүсье” гээд хэд хэдэн баримт дэлгэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.

 

Тодруулбал түүний илгээсэн баримтуудад 2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан…” хэмээсэн юм.

 

\

24tsag.mn


URL:

Нэр: зочин Огноо: 10 March 2017

Уянга чинь тэр намаасаа хөөгдсөн шүү

Нэр: Хнз Огноо: 2 October 2017

М,Энхболд эд нарын хэргийн дэргэд хуруун чинээ юм байна,Тэгээд хэн баталсан юм бол,

Сэтгэгдэл бичих